Напалеон торт хийцгээе
Наполеон торт хийцгээе. Cream cheese, молоко, цөцгий, сүүн кремтэй. Чихэр багатай, олон давхаргатай, дундаа кремтэй, сайхан амттай.

Гурилны орц:

- 400г / 4 аяга орчим гурил
- 230г /2 stick/ давсгүй масло, өрөөний хэмд зөөлрүүлсэн
- 150г зөөхий/цөцгий/sour cream
- 1 өндөг
- чимх давс

Хийх дараалал:

1, Том гурил зуурдаг савандаа гурилаа маслотойгоо хийгээд багсарна. Зөөхий/цөцгий, өндөг, чимх давсаа хийж холиод зөөлөн ивлэртэл нь нухаж нийлүүлнэ. Гурилаа 8 хэсэг болгон таллан хувааж бөөрөнхийлөөд хөргөгчинд 1-2 цаг байлгана.
2, Гаргаж ирэн тус бүрт нь элдэж дугуйлаад 230С/425F-т ойролцоогоор 10 минут болгоно.
3. Би дугуй салдаг хэвээ ашиглаж гурилаа болгосон. Элдээд сууриа тавьж тааруулж хасаад, суурин дээрээ хуурай гурил цацан гурилаа тавин тус тусад нь болгосон. Халуун байхад нь зүсэж тааруулбал зүгээр юм билээ шүү, хөрөхөөрөө бутраад байна лээ.

4. Сэрээгээр хатгаж өгөөрэй.

Кремний орц:

- Лаазтай молоконы тал, гурилаа бэлдэж байхдаа ил гаргаад тавьчихвал зүгээр
- 100г cream cheese өрөөний хэмд зөөлрүүлсэн
- 150г зөөхий/цөцгий/sour cream
- 1 аяга / 240г сүүн крем/heavy cream
- 1 амны жижиг халбага ванилла
- 2 амны том халбага нунтаг сахар/powder sugar - хэрэв татыгаар хийж байгаа бол сахар нэмэлтгүй байх шүү

Хийх дараалал:

1. Зөөлөрсөн бяслагаа молокотойгоо сайн миксердэж холино.
2. Дээрээс нь зөөхий/цөцгий/sour cream, ваниллагаа хийж холино.
3. Тусад нь сүүн кремээ нунтаг сахартайгаа хийж өтгөртөл миксердэнэ.
4. Нөгөө зуурмагтайгаа зөөлөн гараар хутгаж холино.
Илүү чихэрлэг болгоё гэвэл молоконы хэмжээгээ ихэсгээрэй.
Наполеон тортны крем хийх хэд хэдэн арга байна.

- Дээрхи жорны сream cheese-ээ давсгүй маслоор орлуулаад хийж болно шүү.

- Уламжлалт манайхны хийдэг арга бол молоко, маслотой миксэрдэж хийх
- Өөр нэг арга бол өөрсдөө кремээ хийх

Орцонд:
- 500 мл сүү
- 5 ширхэг өндөгний шар
- 120г элсэн чихэр /бор элсэн чихэр оронд нь хийж болно/
- 50г гурил
- 1 амны жижиг халбага ванилла
- 100г масло

Хийх дараалал:
1, 500 мл сүүгээ буцалгана.
2, Тусдаа саванд 5 ширхэг өндөгний шарыг 120г элсэн холин цайвар шаргал болтол нь миксердэнэ.
3, 50г гурил холино.
4, 1 амны жижиг халбага ванилла, халуун сүүгээ зуурмаг руугаа нэмж хийгээд сайн холино.
5, Жижиг сав руу шүүлтүүрээр шүүж хийгээд зөөлөн гал дээр 8 минут өтгөртөл нь байнга хутгаж өгнө.
6, Болоод ирэнгүүт гал дээрээс аван 100г маслогоо хийж хутгана. Сайн хөргөөд хэрэглэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.