Сураггүй болсон онгоцны хохирогчдын цогцос олдож эхэлжээ
Өнгөрсөн ням гаригийн өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорьсон “Air asia” компанийн “Airbus A320-200” онгоц сураггүй болоод байгаа билээ.  Онгоцны ахмад орон нутгийн цагаар 06:12 минутад шуурганы улмаас нислэгийн чиглэлээ өөрчлөх хүсэлт тавьснаас хоёр секундын дараа холбоо тасарчээ. Индонезийн албаныхан “Airbus A320-200” онгоцыг 07:55 минутад албан ёсоор сураггүй болсон хэмээн  зарласан юм.

Ингээд эрэн хайх ажиллагааг эхлүүлж гурав хоног хайсны эцэст  өнөөдөр Индонезийн төв Калимантан мужийн Борнео арлын ойролцоогоос онгоцных байж болзошгүй төмрийн хэлтэрхий олдсон тухай мэдээлсэн юм.

Тэгвэл энэ хавиас тус онгоцны зорчигчдынх байж болзошгүй цогцоснууд олдсон  талаар Индонезийн албаныхан мэдээллээ. Индонезийн аврах, эрэн хайх албаны дарга Суприядийн мэдээлснээр усан дээр хөвж яваа цогцоснуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргаад буй аж. Тэнгисийн усанд хөвж яваа хохирогчдын цогцоснууд аврах хантаазгүй байгааг Индонезийн тэнгисийн цэргийн төлөөлөгч Манахан Симорангкир мэдээлжээ.  Эдгээр цогцоснууд “Airbus A320-200” онгоцтой холбоо тасарсан тэнгисийн хэсгийн ойролцоогоос илэрсэн байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayaraa  2014-12-31 07:06:55
    aimar yumaa odoo malaysia gehr neriig ne sonsohr aij bn shuu 1jild 3 ongots alga bolj suirlee. yasan azgui yum be hamag humuse aldj duuslaa. ongots evgui yum da...
    114.240.56.80
    Мэдэгдсэн Хариулах
  • tuya 2014-12-30 10:21:30
    Haiz olohod chin amjilt hvsey
    202.180.216.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-12-30 09:01:49
    Мөнгө олох хамгийн амархан арга Зөвхөн интернэт байхад л хангалттай Интернэт ухаж дэмий тэнэж байхдаа л амжуулчихна Турш httpTheWeeklyJobcomid=314442 линк
    112.72.13.88
    Мэдэгдсэн Хариулах