Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа
Шинэ жилийн баярын үеэр Онцгой байдлын албан хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ. Энэ өдрүүдэд олон хоног амралтын өдөр тохиож байгаа учир иргэд аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн шинэ оны босгон дээр 31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын халтиргаа гулгаанаас үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг сануулж байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine