Алга болсон онгоцыг гурав дахь өдрөө хайж байна
Өнгөрсөн ням гаригийн өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорьсон “Air asia” компанийн “Airbus A320-200” онгоц сураггүй болоод байгаа билээ.  Онгоцны ахмад орон нутгийн цагаар 06:12 минутад шуурганы улмаас нислэгийн чиглэлээ өөрчлөх хүсэлт тавьснаас хоёр секундын дараа холбоо тасарчээ. Индонезийн албаныхан “Airbus A320-200” онгоцыг 07:55 минутад албан ёсоор сураггүй болсон хэмээн  зарласан юм.

“QZ8501” нислэгт 162 хүн зорчиж явсан бөгөөд үүнд бага насны 17 хүүхэд байсан гэж Индонезийн талаас мэдээлсэн. Тэгвэл уг онгоцыг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хайлтын хүрээг тэлсэн байна. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажиллагаанд АНУ Малайз, Сингапур, Австрали, Франц улсууд нэгдээд байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Хятад улсууд туслах хүсэлтээ ирүүлжээ. Ява тэнгисийн зүүн хэсэгт олон улсын 30 гаруй хөлөг, нисэх, онгоцнууд эрэл, хайгуул хийж байна гэж BBC агентлаг мэдээлжээ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАРДАЛТ 2014-12-30 03:36:26
    2014 ОНД Л 3 ОНГОЦ. ИРГЭНИЙ ОНГОЦ УНАГАЖ СӨНӨӨГӨӨД, ТЭДНИЙГ ЭРЖ ХАЙХ НЭРЭЭР ХӨРӨНГӨ БОСГОЖ ЗАВШДАГ УЛС ДАМНАСАН ЛУЙВРЫН БҮЛЭГ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
    203.194.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-30 03:25:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах