Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Мөн энэ онд тохиож буй Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс Турк Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг бөгөөд хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль, хяналтын байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна.

Түүнчлэн хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Одоогоор Засгийн газар хоорондын, хувийн болон төрийн бус байгууллагын шугамаар Монголын 900 гаруй оюутан залуус Туркэд их, дээд сургуульд суралцаж байгаа нь үүний нэг тод илрэл болохыг Шадар сайд У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж байгааг Туркийн Элчин сайд Мурат Карагөз онцлоод онцгой байдал, стандартчилал хэмжил зүй зэрэг салбарт тус улсын хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dorj 2015-03-26 22:20:13
    ondor haanii gurvan teneg
    96.49.117.217
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-30 02:59:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-30 02:30:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах