Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залжээ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн өдрийн хүрээнд Монгол Улсын Дээд Хурлын дарга, Сайн ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд залсан байна.

Энэ үеэр УИХ-ын  дарга З.Энхболд, “Бидний өвөг дээдэс ХХ зууны эхэнд язгуурын ёсоо эрхэмлэн туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулж, төр улсаа зохион байгуулж, улс гэрээ өөрсдөө захиран удирдах түүхэн үе эхэлж,1912 оны наймдугаар сараас Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Ерөнхий сайдын албанд тохоон томилсон билээ. Тэрээр 1913-1914 оны заагт Оросын эзэнт улсад айлчилж, төрийн тогтолцоо, зохион байгуулалттай танилцаж, дэвшилтэд олон зүйлийг улс орондоо хэрэгжүүлэхийг зорьсон байдаг. Түүний нэг нь Монгол улсад анх удаагаа Улсын Дээд, Доод хурлыг байгуулах саналыг гаргаж, Богд хаан зөвшөөрснөөр 1914 онд Улсын Дээд хурал байгуулагдаж, Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн Улсын Дээд хурлын даргаар ажилласан байна.

Энэхүү Улсын Дээд, Доод хурал нь Монгол Улсад парламентад ёсны эхлэл байсан бөгөөд улсын хэргийг хоёр шаттайгаар хэлэлцэж, санал оруулж, эзэн хаанаараа баталгаажуулж төрийн хэргийг хөтлөн явуулж байжээ. Өнөөдөр та бид Улсын Дээд хурлын дарга, Сайн ноён хан Намнансүрэнгийн Монголын парламентад ёсыг хөгжүүлэх, ардчилалын зарчмыг төрийн үйл ажиллагаанд оруулж байсан түүхэн гавьяаг нь хүндэтгэн түүний хөргийг Монгол Улсын Төрийн ордонд залж байна”  гэлээ.

Энд залж байгаа хөрөг нь доктор С.Чулууны ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авахуулсан төрийн ёслолын хувцас бүхий ховорхон зураг юм. Энэ зураг анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаагаараа онцлогтой юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-12-30 03:59:43
    Ter ueiin xumuus shig ex oron ch turiin terguun odoo algadaa.yaj uuriin xurunguu ix bolox yy.yaj bayajax yy l gej toloi gashilgaj syydag gishuud!!!!
    95.222.28.238
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-30 02:43:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах