“Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхдийн амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, болзошгүй аюул ослоос сэрэмжлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн санамж, сэрэмжлүүлэг, яриа, таниулга хийж байгаа билээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол олон нийтэд хүргэж байна.
Харин тэнэмэл гэсэн тодотголтой гэр оронгүй хүүхдүүд өвлийн улиралд осгож нас барах үзэгдэл их байдаг.

Нэг хэсэг тэнэмэл нэртэй орц траншейгаар хоноглох хүүхдүүд их байсан ч сүүлийн үед харьцангуй багассан. Гэхдээ огт алга болоогүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, холбогдох албадтай хамтран Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Өчигдрийн байдлаар  гэхэд тэнэмэл, эцэг, эхийн хараа хяналтгүй явсан   51 хүүхдийг саатуулах байранд байрлуулж, есөн хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчид нь, гурван хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэн өгчээ.

 Ийнхүү эдгээр хүүхдүүдийг болзошгүй аюул осол, гэмт халдлагад өртөх, холбогдох,осгож, хөлдөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм. Энэ арга хэмжээ гурав  хоног үргэлжлэх гэнэ.
Г.Сүрэн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2014-12-29 00:33:51
    Neeree ner ni arai muuhai yumaa. Tenemel baihdaa yadgiin be, yu ch medehgui nyalh amitad shuudee. Hiij baigaa uil ajillagaag ni demjij bna
    126.253.131.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2014-12-28 08:41:17
    Энэ балчир үрсийгээ. Тэнэмэл гэх нь арай л муухай сонсогдож байна. Учир сайн мэдэхгүй хүүхдүүд.
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ner 2014-12-27 13:14:53
    "Tenemel" gene shuu. Arai ayataihan ner oldoogui yu.
    112.72.13.179
    Мэдэгдсэн Хариулах
  • тунгаа 2014-12-27 05:07:29
    Ашгуй дээ.Цагда нартаа баярлалаа.Бид 3 сая дахь иргэнээ хулээж бгаа энэ цагт нэгэнт тороод бойжиж бгаа хуухдуудээ эруул саруул зов хун болгон хумуужуулэх нь...
    223.62.169.81
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-12-27 05:04:46
    ene huuhduudiin zurgiig ingej hamaagui tavij bolohgui l yumsandaa!!!!!!!
    103.229.123.94
    Мэдэгдсэн Хариулах