“Үргээлэг” 2014 оны киногоор шалгарчээ
Энэ онд хамгийн их орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” тодорчээ. Тодруулбал, монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн уг кино 433 сая төгрөгийн орлого олсон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн оноос эхлэн Монгол киноны орлогын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ дагуу энэ онд дэлгэцнээ гарч, олны хүртээл болсон уран бүтээлүүдийг орлогоор нь жагсаасан байна.

Жагсаалтын хоёрдугаарт “Зүрхээр наадагч” 424,345,050 төгрөг, гуравдугаарт “Аз жаргалын шок” 371,013,199 төгрөгийн орлогоор бичигджээ. 2014 онд нийт 39 Монгол кино үзэгчдийн хүртээл болж энэ зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн тооцоог ШӨХТГ-аас гаргажээ.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-29 03:29:18
    Эрчүүд гэхээр иймэрхүү хүйтэн царай зүстэй , хааш яйш хувцастай, хулигаан төрхтэй байх уу.
  • bold 2014-12-28 08:37:45
    manai hodooniihon uneheer byantai saihan humuus.hot ruu nuuj tsuvsanaar kino ch hogjiloo
  • Saagi 2014-12-28 01:49:07
    Erchuudin kino shig sanagdsn.ergtei humust taalagdah bh.
  • зочин 2014-12-27 05:07:09
    Аймшгийн кинонцор л гэнэ дээ. Оны гэдэг чинь жинхэнэ л баймаар юм.