Тамхи татах цэг байгуулах асуудлыг дэмжлээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлээд байсан юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Төслийг хэлэлцэх явцад гишүүд утаат тамхи татахыг хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах цэгийн байршил, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй бөгөөд харин гадаад нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-30 02:54:39
    Япон л гэхэд гудамжинд тамхи татхад зориулсан сандал болон хогын сав байж л байдаг юм шүү дээ. Нэг эрх мэдэлтэн хүчээр зогсооно гэвэл бүтэхгүй л дээ Зөв шийдвэр...
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-29 03:39:48
    Хүнд хэрэгтэй юм хийе гэвэл тамхийг тас хориглож болно, нэг хайрцагийг тавин мянга болгоод импортыг зогсоох,Торгуулийг зуун мянгаас дээш болгох давтвал нэмэх.
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-27 05:20:48
    Тамхичид л олширч, цаг хайран болно доо. Хууль гарна хориглоно тэгээд байр бэлдэж өгнө, ам ажлын зөрүү,хууль гуульболно гэдэг энэ үү.Архи уух байр л битгий...
    112.72.13.182
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-26 16:06:59
    teneg avgaigiin huurai huuliig zasah ni zuv gar deerees,languun dooroos dald hudaldaa yavjil baigaa shuudee alivaa zuiliig haah tusam l dald biznes hugjdug
    103.10.22.152
    Мэдэгдсэн Хариулах
  • toriin omnoos nuur ulaigch 2014-12-26 15:21:50
    negent heregjed ehelchihsen, bolood baigaa zuiliig dahin oorchilno gedeg ni dahiad l mongo ideh arga. tsadaagui l yum baih daa
    202.72.245.248
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-12-26 09:47:37
    soliotoi ih hural, heleh ch yum alga
    112.72.13.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Нээрээн 2014-12-26 09:37:00
    Эдийн засаг хямраагүй юм байна л даа. Эрдэнэбатад тамхи татах цэгийг нь төсвийн хөрөнгөөр байгуулаад байдаа яахав дээ.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-26 09:15:32
    Буу халсан шигээ тамхиа соръё байз,ганцаараа дэмий.
    182.160.35.232
    Мэдэгдсэн Хариулах