О.Магнай: Би төрөө цэвэрлэнэ
З.Энхболд: Хямралыг боломж гэж харж байна
 
Өнгөрөгч долоо хоно­гийн УИХ-ын чуулганы ху­рал­даанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн зас­гийн өнөөгийн нөхцөл байдлын та­лаар мэдээлэл хийж, бодит мэ­д­ээл­лийг ард түмэнд өгсөн юм. Эдийн засгийн нөхцөл бай­дал хүнд хэцүү байгаа энэ цаг үед ха­лам­жийн хавтгайрсан тог­тол­цоог өөрчилж зорилтот бүл­гээ чиг­лэх, мөн чиг үүргийн давхар­дал ихтэй байгууллагуудыг нэгт­гэж нийлүүлэх түүний са­нал энэ долоо хоногт ярианы сэ­дэв болов.

Улстөрчид, хэвлэл мэ­дээлэл олон янзын өнцгөөс дүг­нэ­сэн бол УИХ-ын дарга З.Энх­болд Ч.Сайханбилэг сайдын мэдэг­дэлд дурьдагдсан чиг үүрэг нь дав­хардсан газруудыг нэгтгэх сана­лыг дэмжиж байна хэмээжээ. Мөн уул уурхайн хэсэгхэн зуурын хөөс­рөлөөс 17 хувьд хүрч, хүн бү­хэн гаднаа хоёр машин тавьж тан­саглаж байсан бол тэр хөөс хагарс­наар одоо л эргэж хөрсөн дээрээ бууж байна гэсэн юм.

Үр ашиггүй зард­лаа танаж, хоёр машиныхаа нэгийг унадаг болж байгаа нь бид хөдөлмөрлөж биш хөөсөрсөн уул уурхайд найдаж байснаа ухаарах цаг нь болсныг санууллаа. Тэр­бээр, “Шууд тодорхой хувиар цом­хотгол хий гэдэг аргаас Ерөн­хий сайд татгалзаж байна гэд­гээ хэлсэн. Тэр бол механик ар­гаар, ухаан зарахгүй, хамгийн хял­бараар шийдэж болох гарц байгаа юм. Тэгэхээр шууд 10 мянган хүнийг аж­лаас нь хална гэдэг гарцаас тат­галзаад, “Энэ байгууллага хэ­­рэг­­тэй юу, энэ байгууллагын үзүүл­­дэг үйлчилгээ төрийн үзүү­лэх ёстой үйлчилгээ мөн үү, биш үү” гэдгээс асуудлаа эхэл гэж бай­­гаа юм.

Энэ олон үр ашигтай эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгж төрийн мэдэлд байх ямар хэ­рэг­тэй юм. Чадах юм бол зах зээл дээр амьдар, үгүй бол за­раг­­дах ёстой. Заавал төрөөс там­га хийгээд байх утгагүй. Энэ мэ­тээр цэвэр хувийн хэвшил хийх бо­ломжтой ажил үйлчилгээ төрд дэндүү олон байна. Хямралыг УИХ боломж гэж харж байгаа. Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна. Хэрэв гэнэтийн орлого хэвээрээ байсан бол бид энэ байдал руу орохгүй, үрээд л яваад байх байлаа.

Гэтэл орлого байх­гүй болсноороо бидэнд нөх­цөл байдлыг эргэж харах цаг болс­ныг сануулж байна. Мөн үүний зэрэгцээ мөнгө зээлээд үрэл­гэн хэвээрээ цаашаа явах уу, хасалт таналт хийгээд хөнж­лийн­хөө хэрээр хөлөө жийх үү гэдэг шийд­вэрээ гарга. Энэ хоёрын алийг сонгохоо нэн даруй шийд гэж байгаа юм” хэмээсэн юм. “Блүүм­бэрг” телевизэд өгсөн түү­ний ярилцлагын гол өнцөг нь энэ байсан гэж хэлж болно.

О.Магнай: Би төрөө цэвэрлэнэ

Өнгөрөгч долоо хоногийн ний­гэм эдийн засгийн амьдралд мөн л анхаарал татсан нэг үйл яв­дал болсон нь ШӨХТГ-ын дарга О.Маг­най ажлаа өгсөн явдал. Тэр­бээр, өнгөрөгч хоёр жилд энэ салбарыг удирдаж байхдаа ШӨХТГ-ын үйл ажиллагааг илүү тодорхой болгож, хэний тө­лөө ажилладаг, юу хийх ёстой бай­гуул­лага вэ гэдгийг ард түмэнд то­дорхой таниулж өгсөн хүн гэж хэлж болно.

Мөн хоёр жилийн хугацаанд иргэдийн эрх зөрчигдөж байсан жижиг асуудлыг ч орхихгүй шийдэж ирсэн атлаа ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр болов гэдэг нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл О.Магнай үнэт зүйлдээ үнэнч үлдэхийн тулд, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан, У.Хү­рэлсүх гэх эрхэмтэй гар нийлэн ажил­лаж чадахгүй гэдгээ мэдэгдэн ажлаа өгсөн юм. Мөн “Би төрөө цэвэрлэнэ” хэмээн хатуухан мэ­дэгдэл хийв.

О.Магнай хэлэхдээ “Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй, сөрөг хүчин нь засгаа хянадаг байх ёстой юм. Гэтэл Засгийн газар нь ардчиллын үнэт зүйлсийн эсрэг шийдвэр гар­гаж ямар ч сөрөг хүчингүй хуй­валдааны Засгийн газрыг бай­гуул­чих­лаа шүү дээ. Бүр зарим намыг дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирж байгаа нь хуйвалдаан дээд цэгтээ тулсныг харуулж бай­гаа юм.

УИХ-ын 73 гишүүнтэй ний­лээд том бүлэг байгуулж хуй­валдах нь ардчиллын үнэт зүйл огт­хон ч биш. Энэ нь миний итгэл үнэмшил, зарчимтай нийцэхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтран ажиллаж чадахгүй. Бид­ний үнэт зүйл, зарчим, ёс сур­тахуун таарахгүй. Тиймээс аж­лаа хүлээлгэн өгөх шийдвэр гар­гасан. Би нам байгуулахгүй. Гэх­дээ би төрөө цэвэрлэнэ. Төрд одоо үнэхээр цэвэрлэгээ хэрэгтэй бай­на шүү дээ.

С.Дэмбэрэл: Халамжийг зорилтот бүлэгтээ болзолтой тараах ёстой

Хавтгайрсан халамжийн асууд­лаар хатуухан байр сууриа илэр­хийл­­сэн гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл. эрхэм ги­шүүний халамжийн хавтгайрсан бодлогыг өөрчлөх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө хөндөж байсан аж.

Тиймээс Ерөнхий сайдын зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Сүүлийн 25 жилийн манай хавтгайрсан халамжийн нийгэмд жаахан ч гэсэн өөрчлөлт хийх гэж байна. Ер нь хагас хавтгайрсан нийгэм болоод байна шүү дээ. Энэ асуудлыг өөрчлөх гэсэн санаа гэж харж байна. Аливаа хүмүүст нийгмийн халамж тарааж болно.

Гэхдээ тэр нь заавал нөхцөл, болзолтой байх ёстой. АН хүүхдийн мөнгийг байнга хамгаалж ирснийг та бүхэн мэднэ. Хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь. Энэ бол хөрөнгө оруулалт биш гэдгийг би өнгөрсөн жил мөн хэлж байсан. Энэ талаар бүр саналаа хүртэл тавьж байсан шүү.

Одоо хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхдэд өгч байгаа.  Монголын эдийн засгийг хэрэглээнийх нь бүтцээр 20:20 хувиар таван группт хуваалаа гэхэд хамгийн ядуу хэсэг нь 8.3 хувь. Түүний дараа арай илүү, дараа нь дунд хавьцаа гээд ядуу болон ядуувтар хэсэг ерөнхийдөө 38 орчим хувь байгаа.

Тэр 38 хувьд хамаарч байгаа хүмүүсийн хүүхдүүдэд халамж өгөх ёстой. Чинээлэг хэсэг гэж байгаа. Үүний дээр арай чинээлэг хэсэг гэж бий. Энэ хүмүүсийн хүүхдүүдэд өгөөд байх хэрэггүй. Ингэснээр хүүхдийн мөнгө гэдгийн утга учир нь зорилтот бүлэгт жинхэнэ байдлаар хүрэх юм” хэмээжээ.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батболд 2014-12-27 01:53:50
    Энхболд даргын хэлж байгаа зүйл үнэн. Орон нутагт гэхэд л зочид буудал, цайны газар, амралтын газар, заал танхимын түрээсийг төр хийсээр байна.
    202.179.10.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbold 2014-12-27 01:38:27
    Магнай, Дэмбэрэлийг дэмжиж байна. Ард түмэн, адлагдаж яваа бизнес эрхлэгчдээ дэмжээрэй. Амжилт хүсье.
    202.179.10.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Жаргалсайхан 2014-12-26 13:56:16
    Зов дэмжиж ба. Ганбаа болон нийлж байсан хумуус шигээ болчихуузай. Чамд ухаан байна аа. Улс орноо хун ардаа гэсэн хунд энэ л чухал чанар. Хамтарцгаая
    103.229.121.47
    Мэдэгдсэн Хариулах
  • амжилт 2014-12-26 11:16:42
    Магнайд амжилт хүсье гэхдээ бас нэг асуух зүйл байна таныг ямар нэгэн сайд болж магадгүй гэсэн яриа гарч байсан хэрэв таныг сайд бол гэсэн бол та яах байсан бэ ...
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-26 10:03:12
    улсын их хурлын гишүүд эх оронч санаачлага гаргаж цалин,улсын унаа унадагаасаа, мөн гар утасныхаа мөнгийг улсаар төлүүлдэгээсээ татгалзмаар байна. Сайн дураараа...
    122.201.19.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюун 2014-12-26 07:24:45
    Энхболд даргаа ард түмэнээ туйлдуулчихаад хямрал бол боломж гэж арай дэндэж бна ард түмэн чинь бүгд банкны зээлтэй төлж чадахгүй хүрч бна одоо яаах ёстой вэ
    203.194.114.187
    Мэдэгдсэн Хариулах
    • жо 2014-12-27 01:41:58
      энх болд хямрал болгоогүи л дээ.Хямралын үндэс суурийг МАН тависан бид хэдхэн төгрөг авах маш сайн дэмжсэн.тэгээд үр дүн нь энэ хямрал.
      203.194.114.243
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-26 06:09:58
    Төрийн хүний үг хэлмээр байна шүү, Хүн бүр хоёр машинтай гэнэ үү нэг ч үгүй нь байгаа шүү. Тэд төрд шударгаар ажиллагсад. Судалгаа явуулал даа.
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-26 03:53:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-01-22 04:01:40
      наад байрныхаа зарыг явуулахаа боль .Хүн бүхэн 1958-г мэднэ.Ядаргаатай юм.Байраа тал үнээр зарий гэсэн ч мөнгөтэй хүн алга байна малууд аа
      202.179.11.226
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-26 03:08:30
    zovoo sanaa niileed yavah hun bh bol uu daa ene tor hereg algaa heden hel ugtei avgai naraas dor toriin ajlaa yavuulj bn
    203.91.112.250
    Мэдэгдсэн Хариулах