107 настай Г.Нанжид шинэ орон сууцанд орох эрхийн бичгээ гардлаа
Манай улсад 100-аас дээш настай 100 гаруй өндөр настнууд байдаг ажээ. Тэдний хувьд улс орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, түүгээр ч барахгүй өөрийн хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлсэн эрхмүүд байдаг. Үүнээс гадна төр засгаас тэдний амьдрал амьдрал ахуйд анхаарал хандуулсаар ирсэн билээ. Тэгвэл өчигдөр мөн л нэг өндөр настан нэг өрөө байртай боллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 18-1351 тоотод оршин суух 107 настай Г.Намжид.

Тэрбээр олон жил мал маллаж ирсэн бөгөөд өдгөө ач хүү болон тэдний гэр бүлтэй хамт амьдардаг байна. Г.Нанжид гуай ганц хүүтэй ч энэ оны хоёрдугаар сард 80 гаруй насандаа өөд болжээ. Тиймээс л хүүгийнхээ хүүхдүүдийн хамт амьдарч буй ажээ. Харин хүүгээ өнгөрснөөс хойш түүний биеийн байдал муудаж, үг яриа нь цөөр ч ихэвчлэн хэвтрийн байдалтай өдрийг өнгөрүүлдэг болжээ. Түүний хувьд хотын захиргаанаас ахмадуудад олгож байгаа байранд орох санаатай хөөцөлдсөн ч 60 гаруй жилийн өмнө бурхан болсон хөгшнийх нь талаар лавлагаа авна гэсэн шаардлага сонсч, энэ асуудал нь бүтээгүй байна.

Тэгвэл ийнхүү түүний орон сууцтай болох хүсэл өчигдөр биелэж, 107 настай буурал ихэд баяртай сууна. Ихэвчлэн хэвтэрт байдаг Г.Нанжид гуай энэ өдөр байрныхаа эрхийн бичгийг авахаар ач, жич, гуч хүүгээ дагуулан Монголын ахмадын чөлөөт холбооны байранд иржээ. 107 настай өндөр настайн дээрх холбоонд байртай болох хүсэлтээ хүргүүлжээ. Энэ дагуу Монголын ахмадын чөлөөт холбоо Барилга хот байгуулалтын яаманд энэ оны наймдугаар сард ханджээ.

Энэ хүсэлтийг яам хүлээн авч, “Бэрэн” группийн удирдлагуудтай уулзаж ярилцснаар Г.Нанжид гуайн хүсэл ийнхүү биелээд байна. “Бэрэн” группийн хамт олон азай буурлын насыг хүндэтгэн “Хангай” хотхоны нэг өрөө байранд амьдрах завшааныг түүнд болон түүний ач, жич, гучид олгоод байна. Түүний амьдрах шинэ орон сууц 2015 оны хавар ашиглалтад орох учраас өндөр настан орон сууцны эрхийн бичгийг “Бэрэн” группийн Ерөнхий менежер н.Ганборгилоос гардан авлаа. Энэ үеэр өндөр настай Г.Нанжид гуай “Миний өндөр насыг хүндэтгэн нэг өрөө орон сууцанд нас хураатал амьдруулахаар болсон “Бэрэн” группийн хамт олон үнэхээр их талархаж байна. Миний хувьд олон жил мал маллаж, насаараа гэрт амьдарч ирсэн. Харин нас яваад ирэхээр дулаан орон сууц хүсдэг юм байна.

Харин энэ хүсэлтийг маань Монголын ахмадын чөлөөт холбооны дарга Г.Баасан хүлээн авч, цааш нь уламжилснаар сайхан орон сууцтай боллоо. Эмээ нь одоо ганц хүүгийнхээ хүүтэй амьдарч байгаа. Дөрвөн үеэ үзлээ сайхан байна” хэмээсэн юм. Харин байрны эрхийн бичиг гардуулах үеэр Монголын ахмадын чөлөөт холбооны дарга Г.Баасан  “Манай холбоо өмнө нь ахмад настнуудад байртай болгох ажлыг шат дараатайгаар хийж ирсэн. 100-аас дээш насны өндөр настнуудын хувьд орон сууцанд амьдрах хүсэлтэй байдаг.

Тиймээс бид орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн саналыг гурван янзаар авч байна. Нэгдүгээрт, ганц бие харж хандах хүнгүй, хоёрдугаарт орон сууцны зээлд хамруулж, үүнийгээ хүүхдүүддээ өвлүүлээд явах. Гуравдугаарт, ах дүү нартайгаа хамтарч, урт хугацааны зээл авах хүсэлтэй хүмүүс байдаг. Тиймээс энэ бүх саналыг авч, ахмадуудыг орон сууцтай болгохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар  100 болон түүнээс дээш настай ахмад настнууд улсын хэмжээнд 100 гаруй хүн байна. Эдгээрийн ихэнх хувь нь орон сууцгүй, ах дүү, хүүхдийндээ амьдарч байдаг” хэмээсэн юм.
 
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2015-01-07 04:59:01
    Азай бууралдаа эрүүл энхийг хүсэн ерөөе."Бэрэн" ХХК -ны хамт олонд болон Баасан танд талархал илэрхийлэе. Та бүхний ажил үйлс дандаа дэлгэрэн хөгжинө.
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Найдан 2014-12-26 04:13:36
    Энэ хүн ч 107 настай хүн биш л байна даа. Хамаагүй залуу, тэнхлүүн харагдаж байна.
    112.72.13.211
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-26 03:53:57
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах