Модон бөмбөгийн шилдэгүүд тодорлоо
            Монгол улсын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын модон бөмбөгийн тамирчид амжилттай оролцсон, өндөр амжилт гаргасан тамирчдад спортын цол зэрэг гардуулах, оны шилдэг тамирчдын шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

            Энэхүү ёслолын арга хэмжээнд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын Модон бөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч М.Сономпил, Модон бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Дадам, Н.Эрдэнэбаатар зэрэг  хүмүүс оролцлоо.
           
2014 оны шилдэгүүд:

-МЗХ-ны “Тэргүүний Залуу” тэмдэгээр -ММБХ-ны УЗ-ийн гишүүн Н.Эрдэнэбаатарыг
- “Биеийн тамир, спорт-90” медалиар-Д.Байгальмаа
- ММБХ-ны 2014 оны шилдэг тамирчинаар  Э.Энхтүвшин-I-р зэрэг, ШУТИС-ийн тамирчин,  Д.Даваадорж-Спортын дэд мастер, ХААИС-ийн тамирчин
-Шилдэг дасгалжуулагчаар   Г.Болдбаатар-ШУТИС-ийн багш,   Ж.Загас-ХААИС-ийн багш

2014 онд Модон бөмбөгийн тамирчдаас ОУХМ-1, СМ-5, СДМ-5 төрлөө.  Үүнд:

ОУХМ
                        -Б.Мөнхбат-"Бага-нуур" ХК
                       
Спортын мастер
                       -Р.Дадам
                       -Б.Баянбулаг-Монголын оюутны спортын холбоо
                       -Ц.Баасанжаргал-ХААИС
                       -Ба.Хишигжаргал-"Шивээ овоо" ХК
                       -Б.Оюунтуяа-ХААИС нар
                     
   Спортын дэд мастер
                       -Д.Даваадорж-ХААИС
                       -Бо.Хишигжаргал-ХААИС
                       -Долгорсүрэн-"Шивээ овоо" ХК
                       -Г.Энэрэл-"ДЦС-3" ТӨХК
                       -Г.Ижилцэцэг-ШУТИС  нартаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-26 01:50:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!