Хэрэгтэй цагт, хэрэгтэй сайд
Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа танилцуулахад Монгол Улсын сайдаар М.Энхсайхан ажиллахыг сонсоод олон хvний толгойд “Эх орон дуудсан цагт зөв хvнээ сонгож дээ” гэсэн бодол гялсхийтэл орж ирсэн болов уу. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар 1996-1998 онд ажиллахдаа эдийн засгийн олон зоригтой шинэчлэлт хийж, ардчилсан хvчний дундаас тодрон гарсан хамгийн амжилттай Засгийн газрыг удирдсан гавьяа яах аргагvй тvvнтэй холбоотой.

Хэрвээ нөхөд нь замын дундаас хуйвалдаж амжилттай ажиллаж байсан Засгийн газрыг нь унагаагvй бол Монгол Улс багагvй асуудлаа шийдчихсэн, ядаж л өнөөдрийн Ерөнхий сайд маань “Бvсээ чангалахгvй бол болохоо болилоо, та минь ээ” гээд зогсож байгаа нөхцөл байдал нэлээн өөр байх байсан болов уу. 1978 онд Киевийн улсын их сургуулийг Олон улсын эдийн засгийн засагч мэргэжлээр төгссөн энэ хvний мэдлэг, туршлага, хамгийн гол нь дэлхийд томд орох Тавантолгойн нvvрсний ордод хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ийм эгзэгтэй цаг vед Монгол Улсын нэрийн өмнөөс байх ёстой байранд нь урьж авч ирж суулгасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ончтой шийдвэрт талархууштай. Тэгээд ч Монгол Улсын сайдын албаа авсныхаа дараа М.Энхсайхан “Хvн бvр чадлаараа зvтгэхээс өөр замгvй гэж бодож энэ албыг авлаа” гэж Монгол Улсын өмнө өнөөдөр тулгамдаад байгаа нөхцөл байдал, тvvнийг даван туулахад өөрийн оруулах хувь нэмрийг товч тодорхой тайлбарласан билээ. Тvvнийг Монгол Улсын сайд болсноос хойш яг 20 хоногийн дараа таван жил хvлээгдэж байгаа Тавантолгойн нvvрсний ордод хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн тvншлэл тодорсон нь тvvний ажлын эхлэл болоод байгаа.

Чухамдаа шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тvvний мэдлэг чадвар, улс­­төрчийн зангарга, хамгийн гол нь МVАН-ын даргын хувьд байнга ярьдаг “Эх оронч vзэл, vндэснийхээ сайн сайхны төлөө” гэсэн том сэтгэл, их зоригийг нь гол шалгуур болгож Монгол Улсын өмнө хvлээгдэж байгаа мега төс­­лvvдийг хөдөлгөх залуурын ард суулгасан нь ийнхvv эхнээсээ ажил хэрэг болж эхэлж байна.

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Энэ аварга төсөлд хөрөнгө оруулагчаар тодорсон, дэлхийн зах зээл дээр 60 тэрбум ам. долларын vнэлгээтэй Чайна Шэнхуа Энержи, 13 тэрбум ам. долларын vнэлгээтэй Сумитомо корпораци гэсэн хоёр аваргатай хийх амаргvй хэлэлцээ 2015 оны нэгдvгээр сарын 5-аас эхлэхээр чухамдаа Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайханыг хvлээж байгаа. Дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах Тавантолгойн ордын төслийн хэлэлцээрийг ирэх Цагаан сараас өмнө аль, аль талдаа ашигтай байхуйцаар соёрхон баталж чадна гэдэгтээ Монгол Улсын сайд М.Энхсайхан тун итгэлтэй байна. Чухам одоо цагт тvvний өөртөө итгэлтэй байдал, хамгийн гол нь улс vндэстэн, ард тvмнээсээ хожим хойно муу нэр дуулахгvй энэ том ажлын ард гарч чадна гэсэн том зориг, ухаан яг одоо юунаас ч эрхэм болоод байгаа. Монгол Улсын хувьд Эрдэнэтээс долоо дахин их зэсийн нөөцтэй Оюутолгойнхоо vлдсэн 34 хувийг зарах тухай ярьж ч магадгvй болоод байгаа энэ эгзэгтэй vед Тавантолгойн төслийн толгой дээр гурван С.Баярцогтын толгойг нийлvvлснээс арай л алсыг олж харах мэдлэг, буурь суурь, хамгийн гол нь Монголоо гэсэн том улстөрч сууж байгааг тvvний vг бvрээс, тайлбар бvрээс олж сонсов.

Тавантолгойн нvvрсний ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад хоёр нэгж санал ирvvлснийг нэгтгэн дvгнэсний vндсэн дээр Энержи ресурс, Шинхуа, Сумитомо гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерциумыг шалгаруулсан нь тохиолдлынх биш юм. М.Энхсайхан сайдын тол­­гойлж байгаа аж­­лын хэсгийн барьж байгаа хамгийн гол бодлого бол гадны хөрөнгө оруулагчид заавал Монголын томоохон компанитай нэгдэж энэ аварга төсөлд оролцох ёстой гэсэн зарчим байж. Учир нь Тавантолгойн бvлэг орд бол Монголын ард тvмний өмч. Энэ ч vvднээс хөрөнгө оруулагчид Тавантолгойд төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд төлбөр төлөх учиртай. Хөрөнгө оруулагчид ч энэ болзлыг зөвшөөрч одоогоор 40 хувийн төлбөр төлөхөд бэлэн байгаагаа дуулгаж. Хамгийн гол нь эхний ээлжинд Таван толгой-Гашуунсухайт чиг­­лэлийн төмөр замын бvт­­ээн байгуулал­­тыг хариуцан барих, хоёр жил таван сарын дотор нvvрсний орд газарт 30 сая тн нvvрс боловсруулах хvчин чадал бvхий vйлдвэр барих, Засгийн газар хvсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр урьдчилгаа болгож 250-350 тэрбум төгрөг өгөхийг ч хэлэлцээрээр шийдэж болох санал сонсоод байгаа нь М.Энхсайхан сайдын зангарагтай эхний амжилт гэж дvг­нэж болно.

Тvvн­­члэн “Чалко”-­­гийн өр­­ийг шийдвэрлэхэд ч оролцохоо илэрхийлээд байгааг дурьдахгvй өнгөрч болохгvй. Хамгийн олзуурхууштай нь М.Энхсайхан сайд дэл­­хийн томчуудтай бизнесийн хэлээр ярьж, vндэснийхээ эрх ашгийг нэгдvгээрт тавин ажиллаж чадах ухаан, чад­­вар, мэдлэг суусан улстөрч гэдгээ харуулж эхэллээ. Монгол­­­­чуудад хам­­гийн их­­ээр дутагдаж байгаа баял­­гийн менежментийн хал vзэж, халуун чулуу долоосон бэлтгэгдсэн менежер гэдгээ тэрээр харуулж эхэллээ. Энэ том төслийг анхнаас Олон улсын нягтлан бодох стандартаар хөтлөн удирдах ёстой. Тийм чадвар, мэдлэг М.Энхсайхан сайдад бий. Чухамдаа эх оронд хэрэгцээ гарсан цагт, хэрэгтэй газраа байна гэдэг vvнийг л хэлдэг билээ.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhhhhh 2014-12-26 07:02:26
    Амаржаргал гишүүнийг бас нэг сайд өгөөд засагт багтаах хэрэгтэй байсан юм даа.дахин наад засгийг чинь унгаах байх даа
    202.180.216.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-26 06:32:14
    Сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа, үнэлэмж гайгүй шүү дээ.
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-12-26 03:21:52
    Asuudald ul suuritai khandaj chaddaggyi yum bna. Ug n' bi ovoo gaigyi ediin zasagch khyn gej boddog bsan. ETT-giin asuudliig OT-gees 7 dor shiidch'chikhlee.
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-26 01:01:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах