"Тавантолгой төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани дийлэнх хувийг эзэмшинэ"
Засгийн газраас Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо корпораци” болон “Энержи Ресурс” ХХК- ийн түншлэлтэй Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч лхагва гарагт уулзсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхуү нар ажиллаж байгаа юм. Шалгарсан консерциумын талаас “Энержи Ресурс” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, “China Shenhua Overseas Development & Investment” компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцсон байгаа юм. Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг 2014 оны нэгдүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохирч, Таван тол­гойн нуүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хургэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгджээ.
 
 Төсөлд шалгарсан талууд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын хууль эрхзүйн хүрээнд ажиллах болно гэсэн юм. Мөн орон нутгийн уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэх, орд газар төрийн өмчлөлд байх, төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх зэрэг асуудлыг хэлэлцээрт баримтлах шалгуур болно гэв.
 
Тэгвэл өчигдөрТавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах шалгаруулалтад ирсэн материалуудыг хэрхэн үнэлсэн талаар ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Тавантолгой”-г Мега төсөл хэмээн онцоллоо. Дэлхийн жишигт нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хэмжээний өртөгтэй, нийгэм, эдийн засагт томоохон ач холбогдолтой төслүүдийг Мега хэмээн нэрлэдэг аж. Ийм төслүүд олон нийтийн анхаарлын төвд байж, улстөржилт, хардлага сэрдлэг дагуулж байдаг байна. Тиймээс “Тавантолгой” төсөл эхнээсээ эхлээд алхам бүрээ мэдээлж байх шаардлагатай болсон гэдгийг Монгол Улсын сайд ярианыхаа эхэнд хэлж байв. Тиймээс төслийн явцыг олон нийтэд ил тод байлгах үүднээс megaproject.mn сайт нээсэн гэв. Уг сайтад гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулагчидтай холбоотой бүх талын мэдээллийг багтаахыг зорьж байгаа аж.
 
“Тавантолгой”-н хө­рөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалт таван жилийн өмнөөс эхэлжээ. М.Энхсайхан сайд хэлэхдээ “Нүүрсний үнэ одоогийнхтой харьцуулашгүй өндөр байсан тухайн үед олон компаниуд “Тавантолгой”-д хөрөнгө оруулах хүсэлт тавьж байв. Гэвч бид тэр боломжоо ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдал үүссэн учир эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-аас 34 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолоор нүүрс­ний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж шийдсэн.
 
МөнТавантолгой- Гашуун сухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Тиймээс нүүрсний борлуулалтыг тээвэрлэлттэй уялдуулж ярих ёстой гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор “Тавантолгой”-н орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заа­сан” хэмээлээ.
 
“Эрдэнэс Таван- толгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шалгууруудыг өмнө нь явуулж байсан уралдаант шалгаруулалтын үргэлжлэл болгож хөрөнгө оруулагчдад тавьсан хэ­мээлээ. Мэдээллийн үеэр Мон­гол Улсын сайд М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
 
М.Энхсайхан: 1072 хувьцаа эзэмших эрх нь хэрэгжээд явна
 
-“Шинхуа” компанитай манай улс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Одоо хөрөнгө оруулагчид ороод ирлээ. Гэрээ өөрчлөгдөх үү?
 
-Монгол Хятадын харилцаа маш сайн явж байгаа. Энэ хүрээнд Хятад улс манайхаас ихээхэн хэмжээний нүүрс авъя гэдэг амлалт өгсөн. Үүнийг улс төрөөр харах хэрэгтэй. Монгол том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг мэдэгдсэн. Харин бид үүнийг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэр тухай л бид өнөөдөр ярьж байна.
 

 ...Бизнесийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. "Оюу Толгой" дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг...

 
-Баруун, зүүн цанх дээр гэрээт олборлогч үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун царх дээр үндэсний үйлдвэрлэгч, зүүн дээр “Макмахон лимитед” компани үйл ажиллагаа явуулж байна. “Макмахон”- тай байгуулсан гэрээ яах вэ?
 
-Засгийн газар тогтоол гаргахдаа Баруун, Зүүн цанх дээр том хөрөнгө оруулагчийг оруулъя гэж ярьсан. Бид хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ. Амжилтад хүрвэл Засгийн газар бо­лон УИХ-д танилцуулж байгаад эцсийн шийд тэнд гарна. Шийд гарснаар өмнө байсан бүх зүйл хүчингүй болно. Гэхдээ хэлэлцээ дөнгөж явагдаж байгаа учраас хүчингүй болгож болохгүй.
 
-“Эрдэнэс Тавантолгой” компанид “Чалко”-д төлөхөөс гадна дотоодын зах зээлээс авсан өөр өр зээлүүд байгаа?
 
-“Эрдэнэс Тавантолгой”-д олон өр бий. Бид “Тавантолгой” гэдэг
нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчдад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ энэ ордыг ашиг- лахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагч- тай ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бол хэлэлцээ­рийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал.
 
-Хувьцааг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчид хувьцааг хариуцах юм уу?
 
-Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. “Тавантолгой”-н орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Тиймээс хэрэгжээд явна. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүн- тэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийд нь гэдгээр тохирчихсон.
 
-Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын 51 хувийг “Энержи Ресурс” гаргах юм уу?
-Мега төслийн санхүүжилтийн орчин өөр байдаг. Санхүүжилт нь томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч хийгддэг. Энэ
тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч улс, компани байхгүй. Санхүүжилтээ хэрхэн хувиарлах вэ гэдэг нь хэлэлцээрийн явцад тодорно.
 
-Санхүүжилт орж ирэхдээ монголын банкуудаар дамжих уу. Оюутолгойн хөрөнгө оруулалт гадны дансанд байршиж байснаас үүдэж асуудал их үүссэн шүү дээ?
 
-Том төсөл хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнесийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. “Оюу Толгой” дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бо­дох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын төвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж бай­на вэ гэдэг нь тодорхой болдог.
 
-Дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ямар журмаар тоггоосон бэ. Үүнээс дээш тогтоох боломж байсан уу?
 
-Одоохондоо энэ бол бидний гаргасан тооцоо. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл хийгдэхэд эцсийн дүн гарна.
 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийнх нь үүрэг ямар төвшинд байх вэ. Санхүүг нь хөрөнгө оруулагчид хариуцах юм байна?
 
-“Тавантолгой”-н орд төрийн өмч. Хэрхэн яаж оролцох вэ гэдэг нь мөн л хэлэлцээрийн төв­шинд шийдэгдэнэ. “Тавантолгой’’ төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд хөрөнгө оруулагчид бидэнд төлбөр төлнө. Одоогоор 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна гэж хөрөнгө оруулагчид хэлсэн. Гэхдээ энэ тоонууд хэлэлцээр хийсэн анхны тоонууд.

 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-12-26 07:52:01
    268 togtool ETT-d hurungu oruulakh tuhai yum bishy. Ene chin' ETT-d hurungu oruulah bish ajil yilchilgee yzyyleh 3 company niilj VC baiguulah l um bicheed bain...
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинф 2014-12-26 03:31:11
    Овоо юм ярьж явсанаа гэнэт Баярцогтчихов доо
    182.160.33.125
    Мэдэгдсэн Хариулах