МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Нямсамбууг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон Буддын гүн ухаан судлаач, гавж Дэндэвийн Нямсамбууг МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов. Түүнийг УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцуулсан юм.

Гавж Д.Нямсамбуу нь 1991-1995 онд Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчоймпэл дацанд Буддын цанид чойрын ном судалсан. 1995-2005 онд Энэтхэгийн Балдан Брэйвэн хийдэд суралцан паржин равжанба, зод равжанба цол хамгаалсан. 2006 онд Гандантэгчэнлин хийдэд Гавжийн дамжаа барьсан. 2007-2009 онд Английн Сандерланд хотын их сургуульд Буддын судлалаар сурсан. 2009 оноос эхлэн энэрэл, нигүүлсэл, ёс суртахуун, төвлөрлийн бясалгал зэрэг Бурхны шашны суурь агуулгуудыг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчэнлин хийд, “Жавзандамба хутагт” төвд ажиллаж байна.

Д.Нямсамбуу нь Буддын шашны урсгалууд дахь гүн ухаан, сэтгэл судлал, бясалгалын техникийн ялгамжаа, Монголын нийгмийн ёс суртахуун, иргэдийн ёс зүйн төлөвшилд Буддын шашны үүрэг, Монголын Буддын шашны түүх, онцлог шинж чанарын талаар судалдаг эрхэм юм.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine