Д.Оюунхорол сайд "Эко сурагч"-ийг хүлээн авч уулзлаа

Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар, дүү нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр хүлээж авч уулзлаа. Сайд Д.Оюунхорол юуны өмнө үр хүүхдээ байгаль эх дэлхийгээ хайрлах эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь талархал илэрхийлж, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүслээ. 

З.Буянхишиг сургуулийнхаа “Эко” клубын гишүүн. Эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулж байгаа 117 дугаар сургуулийн багш, сурагчдад мөн талархал илэрхийлсэн юм. Харин З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчихээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина. Бас салхиар, усаар хог их урсаж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэсэн юм. Харин аав Н.Зоригтбаатар нэгэн санаачлага гаргаж, гэр бүлийнхэн нь ч дэмжжээ. Тэрүүхэн хавьд байх усан тохойн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих төлөвлөгөө гаргаад, хэсэг газрыг хашаалж авсан гэнэ. Тиймээс тэдний санаачлагыг БОНХАЖЯ дэмжиж, тусалж, хамтарч ажиллана гэдгээ Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлсэн юм. Эл асуудлаар яамныхаа холбогдох газрын дарга нарт ч үүрэг өглөө.

“Зөвхөн байрны хүүхдүүд л тоглоомын талбайтай байна гэсэн ойлголт байхгүй. Гэр хорооллын суурьшмал бүсэд нийтийн эзэмшлийнх нь талбайг гаргаж өгөөд тоглоомын талбай байгуулах, эргэн тойронд нь ногоон байгууламж бий болгох санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” гэж БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол энэ санаачлагыг тун олзуурхаж хүлээж авсан юм. Ер нь гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийх нь тус салбарын ирэх оны зорилт. Энэ агуулгатай Н.Зоригтбаатар, З.Буянхишиг нарын хийж буй үйлс, санаачлага нийцэж байна гэлээ.

Н.Зоригтбаатарынх зургаан хүүхэдтэй. Анх Н.Зоригтбаатар Салхитад нүүж ирээд Сэлийг цэвэрлэдэг байсныг хүү нь даган дууриаж цэвэрлэдэг болжээ. Анх нэг залуу түүний тухай фэйсбүүктээ тавьснаар монголчууд Буянхишигийг мэддэг болж, “Эко жаал” хэмээн нэрлэх болсон билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-26 06:49:02
    Оюунхорол багш байх нь дээр юмаа.
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-26 01:05:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2014-12-25 10:04:24
    хүүхдэд урам хайрласанд баярлалаа
    202.55.180.162
    Мэдэгдсэн Хариулах