Тархины саа өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлажээ
“Залуу Эмгэг Физиологич” клубын хамт олон “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аяныг найм дахь жилдээ  зохион байгуулсан байна. Тус клубынхэн энэ жил хотын төвөөс алслагдсан Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг, Морингийн даваа,12-р хороодын тархины саа өвчтэй 1-7 насны 15 хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх, шинэ жилийн баярыг хамт тэмдэглэх, эцэг эхэд нь энэхүү өвчний талаар сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Түүнчлэн аяны хүрээнд дараах ажлуудыг хийжээ.Үүнд: “Хүүхдийн Тархины Саа Өвчин” номыг орчуулан гаргасан, оюутан залууст зориулж 3 өдрийн хандивын лекц зохион байгуулсан (Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Зүрхээ дага”, Хэл шинжлэлийн ухааны доктор профессор Д. Болдбаатар "Монгол ухааны жимээр", Монголын Бизнес Хөгжлийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн, Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын Гүйцэтгэх Захирал Д.Түвшинзаяа нарын “Хувь хүний хөгжил,боловсрол, тэмүүлэл”), Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр хандивын хайрцаг аялуулсан байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-26 01:07:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах