“Болор мөнгөн өвөл”-д дурлагсдыг урьж байна
“Next star” продакшнаас жил бүр зохион байгуулдаг  “Болор мөнгөн өвөл” шинэ жилийн баярын цэнгүүн 12 дугаар сарын 28-ны үдэш “SS Club”-т 19.00 цагаас болох гэж байна. Энэ үдэш та бүхэн хүрэлцэн ирснээр дээд зэрэглэлийн тансаг зоогийн ширээнд тухалж, өвлийн өвгөн, цасан охид болон урлаг, соёлын ододтой мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болно.

Энэхүү шинэ жилийн баярын цэнгүүнд та бидний сонсох дуртай “Freezone”, “Motive”, “Гурван охин”, “Хар сарнай”, “Honey moon”, “Mixx”-ээс гадна  амьд хөгжим, бүжгийн  “Улаан туг” хамтлагийнхан хүрэлцэн ирэх юм байна. Мөн Поп дива дуучин С.Наран, А Cool, Мино зэрэг бие даасан уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр хүрэлцэн ирнэ гэдгийг дуулгая.

Үүнээс гадна зохион байгуулагчид нь үзэгч, зочдоо хүндэтгээд  хөгжөөнт тэмцээн, азтан шалгаруулах үйл ажиллагаа, цэнгээнт бүжгийн цаг гээд төрөл бүрийн арга хэмжээнүүдийг энэ үеэр явуулахаар төлөвлөсөн юм байна.

Дашрамд дуулгахад “Болор мөнгөн өвөл” цэнгүүний хөтлөгчөөр “Шинэ үе” продакшны жүжигчин Бооёо сонгогдсоныг хэлье.

Ямар ч байсан уг цэнгүүнд оролцохоор төлөвлөсөн болон хараахан шийдэж амжаагүй байгаа залуустаа хандаж хэлэхэд,  “Болор мөнгөн өвөл”-д дурлаж ирсэн хэн  ч уйдахгүй,  үзэж харах юмтай, хөгжилтэй дурсамжтай сайхан өнгөрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.

Цэнгүүний зохион байгуулагчидтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99997375, 99109501, 89892282 утсанд холбогдоорой.

Оlloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-25 04:39:04
    энэ өвөл болор биш халтар өвөл болж байгаам бишүү, тэгэхээр болор гэхээр газар хөдөө хээр очиж баяраа тэмдэглэл дээ.Хөөрүү сагсуунууд ч болдоо
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол залуу 2014-12-25 07:06:57
      Оролцож чадахгүй байж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, Өөрөө чадахгүй байж бусдад бүү атаарх, малаа
      202.21.118.98
      Мэдэгдсэн Хариулах
      • zochin 2014-12-25 08:13:10
        Hoorch uugaad, holdoj vheerei...
        202.72.245.252
        Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-25 04:35:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.105
    Мэдэгдсэн Хариулах