Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармааг мэргэжлийн ур чадваргүй гэх хүмүүс олон байна
Энэ сарын 11-ны өдөр Шийдлийн Засгийн газар сайд нараа УИХ-аар томилуулж, хямралаас гарах ажлаа хамтран эхлүүлсэн. Үүнээс долоо хоногийн дараа дэд сайдуудаа томиллоо. Намууд бас л багагүй хугацаанд хуралдаж, хэлэлцэж байж хүмүүсээ тодруулав. 15 яаманд 15 дэд сайд томилно гэж байсан ч явцын дунд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай байхаар болж дэд сайдуудыг томиллоо.

Шийдлийн Засгийн газар сайдуудаа томилохоосоо ч илүү хугацааг дэд сайд томилоход зарцуулсан нь иргэдийг эргэлзэхэд хүргэсэн. Учир нь дэд сайдуудын томилгоотой зэрэгцэн зарим мэдээллийн хэрэгслүүдээр дэд сайдын суудал 500 сая төгрөгт хүрсэн хэмээн мэдээлж байсан юм. Үүнийг батлах шиг үйл явдлууд болж  дэд сайдуудад мэргэжлийн бус мөнгөтэй хүмүүс томилогдсон.

Тиймээс мэдээллийн хэрэгслүүдээр дэд сайдуудын талаарх мэдээлэл нэг хэсэгтээ л  нүүр хуудсанд бичигдсэн юм. Тэгвэл эдгээр мэдээллийн дунд Эрүүл мэнд, спортын дэд сайдаар томилогдсон Д.Атармааг мэргэжлийн бус, ур чадвар дутуу дулимаг гэх мэдээлэл байсан нь  сонирхол татаж байгаа юм. Гэвч тэрбээр дэд сайдаар томилогдсоныхоо дараа ярилцлага өгөхдөө  өөрийгөө Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн эмч хүн гэсэн юм.

Түүний намтрыг үзвэл үнэхээр мэргэжлийн эмч хүн мөн бололтой. Д.Атармаагийн хувьд хүний их эмч, эх баригч мэргэжилтэй нэгэн юм байна. 1992-1998 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, 2005-2009 онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга,2009-2013  онд  Хөдөлмөрийн  нөхцөл,  мэргэжлийн  өвчин  судлалын  Үндэсний  төвийн даргаар ажиллаж байсан аж. Үүнээс харахад нам дагаад багшийн ажлаасаа дарга болтлоо дэвшсэн гэж хэлж болохоор байгаа юм. Гэхдээ ингэж даргаар ажиллаж байхдаа гойд сайн амжилттай байгаагүй гэдгийг хамтран ажиллаж байсан зарим нэгэн нь хэлдэг юм билээ. Удирдах ажилд муу, ур чадваргүй гэх нэгэн ч байна.

Ийм хүнийг улс орны хамгийн чухал салбарт томилсныг  нэлээдгүй хүмүүс шүүмжилж байгаа. Ямартай  ч тэрбээр өөрийгөө дэд сайдаар ажиллах чадвартай хэмээн бодож байгаа бололтой. Сайд болсныхоо дараа “Эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд юуны өмнө эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулж зөв, оновчтой болгох, шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын асуудлуудыг шийдэхэд бүхий л бололцоогоо дайчилж ажиллана”  хэмээн амлалт өгсөн. Тэгэхээр түүний хэр ажиллахыг харах л үлдлээ.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-05 04:03:25
    Удвал сайд байхдаа нэг эмнэлгийг ганц хүний төлөө шорон болгосон одоо энэ хүүхэн хэний төлөө юу хийх бол идэх мөнгө байгаа юу
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-31 14:30:04
    МАН бол хамгийн хогийн шогийн хумуусийг албан тушаалд тавьдаг нам. Арай ч дэ гэмээр байгаа биздээ. Оор хун унэхээр олдоогуй юм байх да. Ядаж Ганхуу авгай дээрээ...
    193.202.91.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2014-12-31 05:31:06
    harwaas hudeenii hyn bololtoi,ter yamiig uurcilj czadhyy,tegeed byr anagaah uhaanii ih deed syrgyyli tygssen umuu,zailuuldaa,iim sul hyneer yadagiin,medleggyi ,...
    88.156.14.176
    Мэдэгдсэн Хариулах
  • muu shvv 2014-12-27 12:43:29
    abigach hulgaich abgai yahaaraa ded said boldog bna. ervvl mendiin salbar svirch baina doo.
    122.254.119.70
    Мэдэгдсэн Хариулах
  • hairhan 2014-12-26 01:20:33
    sain emc nar emnelegte owctonoo hsrj bwal sain ymsan.dornogowiin mes zasal myndag bla.odoo tsbshir.bayraa emc nar ni yls tor hiiged mes zassl ni boon asyydal.h...
    103.229.123.221
    Мэдэгдсэн Хариулах
  • bbb 2014-12-26 01:12:30
    1992-1998 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш гэнээ сурсан гээч ядах даа ЭМШУИС ийг төгсөхгүй бусадаасаа юугаараа илүүгээ харуулах бол ?////?
    202.179.8.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-12-26 00:08:58
    Ene eruul mendiin salbar bur dampuurjee
    150.129.142.57
    Мэдэгдсэн Хариулах
  • grl 2014-12-25 16:44:46
    Shiidel hiiheer huuhen munu Amarsanaa 100% iluu baij ard tumendee tuslahar hun baisimda
    203.194.114.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАНАН 2014-12-25 14:04:01
    АМАРСАНАА НЬ ОВОО ТОМ АЖИЛ САНААЧЛААД АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМСАН
    103.229.123.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Ajilchin 2014-12-25 08:52:00
    Mergejliin ovchin sudlaliin tuvd bhdaa mongo ideed suudlaasaa husagdaj bsan hundee.
    150.129.143.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol zaluu 2014-12-25 07:03:40
    Юу хийхийг нь эхлээд харьяа манайхаан, дөнгөж тавиндангуут ингэж битгий нэгнийгээ доош нь тат, Энэ л манай монголчуудыг ганц алж байгаа зан шүү
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-12-25 06:10:42
    Сандал суудал л олдож байвал ч хүний амь хамаагүй болжээ. Энэ 2 нам монголын ард түмнийг элгээр нь хэвтүүллээ
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-25 05:54:27
    Манай мэргэжлийн өвчин судлалд байх даа мөнгө л сайн идсэн хүн
    202.179.29.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-25 03:53:55
    ЭМ-ийн салбарыг бодож буй бол мэргэжлийн сайн менежерүүдийг сонгон тавих байсан, энэ эмэгтэйг огт мэдэхгүй л юм. Харъя даа.
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Хэнгуай 2014-12-25 05:44:41
      БОЛИОЧ ЭЭ ИЙМ ХҮНЭЭС ӨӨР КЛИНИК МЭДДЭГ ХҮН ТАВИАЧ ЭЭ ГУЙЖ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТОГЛООМЫН ГАЗАР БИШ ШҮҮ ДЭЭ ГУЙЯ??? ДААНЧ ДЭЭ ЧАДАЛТАЙ ЭМЧ ОЛОН БАЙГААШ ...
      202.55.182.146
      Мэдэгдсэн Хариулах
  • kk 2014-12-25 03:28:36
    Neere l uur xun oldoogyim bxdoo xuurxii
    124.158.91.33
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-25 03:03:46
    Манай оронд хариуцлагын тогтолцоо байдаггүй учраас, албан тушаал бол аж амьдралаа сайжруулах хэрэгсэл болдог учраас түр зуурын алба тушаалын хойноос амиа тавина...
    202.70.40.214
    Мэдэгдсэн Хариулах
  • TUNGALAG 2014-12-25 02:15:49
    HEN NI CHADVARTAIM BE
    182.160.39.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2014-12-25 01:56:53
    Ажлын байрны тодорхойлолтоо ойлгох гэсээр байтал томилолтын хугацаа нь дуусдаг сайд нар зөндөө
    182.160.36.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Moron 2014-12-25 01:25:56
    Chucav
    103.229.120.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-25 01:11:18
    Iimerhuu shalguuraar said boldog bol bi ch geen bolmoor l bna
    202.21.112.202
    Мэдэгдсэн Хариулах