Өнөөдөр “Зул сарын баяр”-ын өдөр
Өнөөдөр Зул сарын баярын өдөр буюу Христийн шашны бурхан мэндэлсэн өдөр. Баруун Европын ард иргэд болон Христийн шашинтай дэлхийн хүн ард уламжлалт баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Христийн шашин шүтлэгтэй хэн ч байлаа гэсэн католик, протестант болон үнэн алдартны сүсэгтнүүд Бурхан мэндэлсэн гэж үздэг энэ өдрийг Григорийн цаг тооллоор тэмдэглэдэг бөгөөд мөнхийн аз жаргал, амар амгаланг билэгдсэн гацуур модны оройд “Вифлеемийн од” зүүдэг заншилтай. Учир нь энэ од тэнгэрт харагдсан үед Есүс мэндэлсэн гэж үздэг.

Есүс Христ чухам хэзээ төрсөн тухай тодорхой цаг тоолол өнөө хэр байдаггүй, энэ тухай Библийн судар болоод Евангелийн дөрвөн сургаалд ч бичиж үлдээгээгүй байдаг байна. Харин Христийн анхны шүтлэгтнүүд Бурханы мэндэлсэн өдрийг бүр анхнаасаа чухалчлаагүй бөгөөд Пасха буюу бурхан дахин мэндэлсэн өдрийг  баяр ёслолын өдөр болгож ирсэн байдаг. Энэ өдөр нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр. Тавдугаар зууны үеэс тэмдэглэж ирсэн баярын энэ өдрийг 1582 онд Ромын пап ламтан Григорий XIII  гаргаж ирснээр Григорийн гэж нэрлэгдсэн цаг тооллоор тэмдэглэх болсон түүхтэй.

Энэхүү баярыг дэлхий дээр хоёр тэрбум орчим  хүн өргөн нижгэр тэмдэглэдэг байна. Зул сарын баяр нь Англиар  Merry Christmas гэсэн үг бөгөөд энэ нь   Есүс Христийн мэндэлсэн өдөр аж. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, хоорондоо бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг байна.

Мөн 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон гэдэг. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Христмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ.

Европын зарим оронд Христмасыг “Xmas” гэж тэмдэглэдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Учир нь Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн аж. Зул сарын баяр болгоноор дуулагддаг “Silent night”,  “Jingle Bells” зэрэг дуунууд маш алдартай бөгөөд өдгөө 140 орны хэл дээр орчуулагдан дуулагдаж олонд танигдсан байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2014-12-25 07:03:58
    www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Утас 98304871
    61.48.155.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-25 04:33:52
    Зул сар энэ тэр гэж манайд байхгүй, энэ шашны баярыг зогсоох нь зөв.Хэрэггүй юманд хөөрцөглөхөө болимоор юм.
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-25 02:14:49
    Merry Christmas and Happy new Year
    182.160.6.41
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-25 01:07:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.105
    Мэдэгдсэн Хариулах