MOSHEA нэг нас хүрлээ
Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг буюу MOSHEA нэг нас хүрлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салбартаа туршлагатай хүмүүс санаачлан байгуулсан уг нийгэмлэг үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрөө баталж, төр захиргааны байгууллагуудад танилцуулжээ.

Үүний үр дүнд ЭМЯ, БОНХЯ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү нийгэмлэгээс санаачлан боловсруулсан Налайх дүүргийг нийслэлийн дагуул эко хот болгох төсөл хөтөлбөрийг тус дүүргийн ард иргэд ч дэмжиж байгаа ажээ.

MOSHEA нь өнгөрөгч хугацаанд уул уурхай, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрүүл ахуйн горимыг хангуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж, сургалт, зөвлөгөө өгч, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа голчлон чиглүүлжээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 04:54:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах