Кофе гэдэг нь эфиоп үндэстний амхар хэлний каффа гэдэг үгнээс гаралтай ажээ.
- Эрт дээр үед арабын хоньчид бидний кофе хэмээн нэрлээд байгаа модны навчийг хонь идээд илт сэргэхийг ажиглажээ. Ингээд лалын шашны мяндагтнууд уг модны навчийг хандлан уух болжээ.
- Кофены сортуудын нэр нь ихэвчлэн үйлдвэрлэдэг орон буюу дамжуулан худалдаалдаг усан боомтын нэртэй холбоотой байдаг аж. Жишээ нь, дэлхийн шилдэг сорт «Мокко» кофены нэр Йемен улсын Моха боомтын нэрнээс үүсчээ.
- Нэг цайны халбага нунтаг кофенд ойролцоогоор 0.1 гр кофени агуулагддаг.
- Кофений суулгацыг нарнаас хамгаалж хуайс модны сүүдэрт тарьж, ургаж гүйцмэгц хуайсыг нь тайрч хаядаг байна. Нэг кофений модноос кг орчим үр хураана.
- Кофег сүү болон элдэв төрлийн жимстэй хольж уух нь нэлээд сүүл үеэс дэлгэрчээ.
- Дорно зүгийнхэн кофег ингэж элдэв хольцтой уух нь хортой, мөн ундааны амтыг алдагдуулна гэж үздэг аж.
- Хэрэв та архаг кофечин бол болих гэж яарах хэрэггүй. Ийм дүгнэлтэнд АНУ-ын эрдэмтэд хүрчээ.
- Гэнэт кофе уухаа больсон хүний толгой байнга өвддөг болж, бөөлжис нь цутган, зарим тохиолдолд хоолонд дургүй, сэтгэх ч чадваргүй болдог байна.
- Гараар тээрэмдэж нунтагласан кофены үр уусдаг кофег бодвол үнэр, амт, үйлчлэх чанараар илүү байдаг гэнэ.
- Наймаачид өндөр үнэтэй сортыг хямд сорттой хольж зарах, кофены нийт жинг ихэсгэхийн тулд вазелин, ёотон гэх зэргийг хамт хуурах, муудсан кофений өнгийг засахын тулд элдэв будаг ч хольдог ажээ.
- Сайн чанарын кофе бэлтгэхэд арабын кофений модыг ашигладаг. Эфиопоос гаралтай эл модыг XIV-XV зууны үед Арабын хойгт, XVIII зууны үед Бразилд ургуулж улмаар Латин Америкт тархжээ.
- Кофе бол Ойрхи Дорнод болон Хойд Африкийнхны дээдэлдэг ундаа юм.
- Тэд аянд явахдаа хүртэл кофе чанадаг данхаа авч явдаг. Арабын эртний сударт кофе нь «шөнө шиг хар, там шиг халуун, дурлал шиг амттай» ундаа гэжээ.
Өглөөний сонин