Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей улиран сонгогдлоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хорооны даргын асуудлыг хэлэлцсэн юм. Учир нь тус байнгын хорооны дарга А.Бакейн  ажиллах хоёр жилийн хуулийн хугацаа дуусаж буй тул ийнхүү удирдлагын асуудлыг хэлэлцэх болсон юм. Ингээд тус хуралдаанаар хэлэлцээд А.Бакейг улираан томилох нь зүйтэй гэсэн санал асуулгыг явуулахад гишүүдийн олонх дэмжжээ.

 Тэрбээр “Өнгөрөгч хоёр жилийн хугацаа амар байгаагүй. Хэлэлцэж буй асуудал бүр нь улс төрийн огтлолцол дээр ажиллах шаардлагыг бий болгодог.  Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн хуулийн гэх гурван ч том ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Эдгээр гурван асуудлын үр дүнгийн төлөө ажиллана.  Ямартай ч улс төрийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тохиромжтой байдал бий болчихоод байгаа тул хичээж ажиллана” гэсэн юм.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.