Монгол Улс Тажикистан шиг байдалд орох вий дээ
Би өртэй хүн. Гэхдээ өөрөөсөө шалтгаалахгүйгээр өртэй болчихсон. Засаг төрөө сайн барьж байгаа төрийн түшээдийнхээ буянаар өртэй болчихсон. Монгол Улсын харьяатай бүх хүн өртэй. Монгол улс дэлхийд нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр тэргүүлэгчдийн эгнээнд буюу эхний есдүгээр байрт жагсаад жил гаруй болох гэж байна. Бахархаад байх тоо биш. Өргүй бол баян. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг үг байдаг. Ингэж өрийн хэмжээгээрээ дээгүүр жагсаж байгаадаа ичиж байна.

Манай улс 2012 оны сүүлчээр олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Мөн Самурай бонд, хөгжлийн банкны 600 сая ам.долларын 290 сая ам.долларын зээлтэй. Үүн  дээр нэмээд БНХАУ-аас дахин нэг тэрбум ам.долларын зээл авна гэдгээ Ч.Сайханбилэг сайд хэлсэн. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй. 2016 он гэхэд зургаан сая төгрөгийн өртэй болно гээд жил ирэх тусам өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг бидний хойч үе энэ өрийг төлчихнө хэмээн хээв нэг хэлж байсан. Одоогийн Ерөнхий сайд ч ингэж бодож байгаа нь ойлгомжтой. Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд байгаа нь үнэн. Гэхдээ эхний өрөө төлж чадах нь тодорхойгүй байхад нэмээд зээл аваад байх нь тийм ч сайн зүйл биш.

Бидний мэдэж байгаа өр л “Чингис”, “Самурай” бонд болохоос биш өөр өр төлбөр ч нэлээд байдаг бололтой. Тухайлбал, нэгэн эдийн засагчийн хэлснээр Монгол Улсын Засгийн газар 2012 он хүртэлх сүүлийн 22 жилд 2.8 тэрбум ам.долларын гадны зээл авснаас 2012 оны эцэст 1.9 тэрбум ам.долларын өртэй үлдсэн байна. Харин Монголбанкны мэдэгдэж байгаагаар энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын дотоодын нийт хадгаламж 6.9 их наяд төгрөг, зээл 12.7 их наяд төгрөг, харин Монгол Улсын нийт гадаад өр 19.82 тэрбум ам.доллар байна. Үүний 4.9 тэрбум нь Засгийн газрынх, 1.04 тэрбум нь Монголбанкных, үлдэгдэл 14.3 тэрбум нь дотоодын хувийн хэвшлийн өр зээл байна.

2014 оны төсөвт зээлийн үйлчилгээнд нийт 462.5 тэрбум төгрөг буюу энэ оны төсвийн урсгал зарлагын 8.5 хувийг зарцуулахаар төлөвлөсөн байна. 2011 онд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 37.3 тэрбум төгрөг буюу тухайн оны төсвийн урсгал орлогын нэг хувийг төлж байсан нь 2013 онд 4.5 хувь, энэ онд төсөвт суулгасан байдлаас харахад 6.7 хувь болж өссөн байна. Харин 2015 оны нэгдсэн төсөвт Сангийн сайдын багцад нийт 1.045 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт тусгасан байгаа нь нэгдсэн төсвийн урсгал орлого 5.9 их наяд төгрөгийг 17.7 хувийг төлөхөөр төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл манай улс өрийн дарамтад орсныг эдгээр тооноос харж болно.

Эдгээр дээр Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, хөгжлийн банкны 600 сая ам.доллар, Самурай бондын зээл болоод жижиг зээлийг оруулаад өнөөдрийн байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 4.49 тэрбум ам.доллар болж, нэрлэсэн үнээр 8.42 гаруй их наяд төгрөг, Монголбанкны 1.04 тэрбум ам.долларыг нэгтгэн тооцвол 10.4 их наяд төгрөг болж байна. Үүн дээр Засгийн газрын дотоод өр 2.85 төгрөгийг нэмж тооцвол Засгийн газрын 13.25 их наяд төгрөг буюу хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүн 21.7 их наяд төгрөгтэй харьцуулахад 61 хувийг даваад байгаа гэсэн тоо баримт байдаг.

Үнэндээ манай улс энэ их өрөө төлж чадахгүй, дарамтад байгаа хэрнээ нэмж зээл тавиад байх юм бол хэцүүхэн байдалд орохоор байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Тажикистан улс шиг болчих вий дээ. Тажикистан улс БНХАУ-д өрөө төлж чадахгүй болсны улмаас газар нутгаасаа БНХАУ-ын мэдэлд шилжүүлсэн. Ингээд Хятадын цэргүүд өрөндөө авсан уг нутагт нэвтрэн орж уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Иймэрхүү байдалд орчих бий гэсэн айдас олон хүнд төрж байна. Өвөг дээдсийнхээ өвлүүлэн өгсөн газар шороог бүрэн бүтнээр нь үеийн үедээ хадгалж явах юмсан.

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвөг дээдсийн минь сайхан үг байдаг биз дээ. Үнэхээр юунд ч гэсэн сайхан нутаг орноосоо өгмөөргүй байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2014-12-28 05:54:03
    mongol ih bayan oron geel baisan araichdee iim tsoohvvlehnee yamar yumaa hiij tiim ih mongo togrog awdag bainaa bvgd hodoo garaad malaa mallaad amidarwal taarna...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-24 00:14:29
    АН-ыг сонгож ийм их өр ширэнд орсондоо харамсаад барахгүй байна, боловсрол, мэдлэггүй, луйварчид л байсан байна лээ, АН-ыг дахиж бүү сонго
    202.179.22.191
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-23 13:07:03
    mahan tolgoit mongolchuudaa ta nar hedhen bor tsaasni tulu ed nariig songoson ene t1 mongolchuud yaav ch Chingis khaani udam bish 100 huvi bish maanagudin udam...
    103.229.123.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Ундармаа 2014-12-23 11:32:14
    АН-ын дээрэмчдийн 2 жилийн ажлын үр дүн гэвэл энэ өр байна.
    112.72.13.83
    Мэдэгдсэн Хариулах
  • bait 2014-12-23 11:26:34
    tiimdee tulax yum bol zasagt bga said 76iin tolgoig awax xeregtei shvv de
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • shaar 2014-12-23 10:01:51
    Nadaa buu ogooch bi bugdiig ni buudchihaad hariutslagiig ni huleeh yumsan
    202.70.46.206
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2014-12-23 09:12:42
    Болчих вий гэдэг чинь арай л оройтжээ хөө. Учир нь манай оронд аль эрт гадныхны гарт орчихсон байгаа юм биш үү
    202.55.183.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн байна. 2014-12-23 07:52:09
    2011 онд Тажикстан газар нутгийнхаа 5,5% буюу 1000км.кв нутгийг Хятадад өгөхийг Парламент нь зөвшөөрөв гэж BBC-ийн 2011,01,13-ний мэдээнд байна.
    112.72.13.204
    Мэдэгдсэн Хариулах
  • kkharkh 2014-12-23 04:52:07
    Японд өрөө шилжүүлээд тэдний боол шиг амьдарсан нь дээр. Хятадын боол биш бол ч яахав. Харин тэрнээс өмнө нэг хувьсгал хийж ийм байдалд хүргэсэн нөхдүүдийг бууд...
    12.155.159.163
    Мэдэгдсэн Хариулах
  • ГАЗАР 2014-12-23 04:26:40
    "Даахгүй нохой яс цуглуулна" гэгчээр ашиггүй, хүн амьдардаггүй газраас бага зэргийг Хятадад өгөөд өрөө хаах нь зүйтэй. СССР-т зүгээр л өгч байсан шдээ.
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
    • ххх 2014-12-23 06:41:36
      Хуцдаг хог вэ
      180.235.186.57
      Мэдэгдсэн Хариулах
    • Fuck you 2014-12-23 05:08:11
      Yu genee muu hunaagiin sheesee chi zail chamaig ogyo bandi
      76.218.69.21
      Мэдэгдсэн Хариулах
  • малчин ард 2014-12-23 04:07:25
    оронд орж газраа алдаж байсны оронд оюу болон таван толгойгоо ажиллуулсан нь дээр байх оо.
    150.129.140.65
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-23 03:45:10
    яана даа бишээ, Сонгуулиар л шийднэ. Гэхдээ намын жагсаалт гэгчээр гарч ирэх хууль бус заалтыг хүчингүй болгох шаардлагатай.
    112.72.13.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-23 02:28:57
    End unengii ni bichiheer avtomataar ustgadiin bn bichsen yum garch irehgui n
    103.229.120.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамба 2014-12-23 02:24:22
    Тажик хят ад 20 шахам гэрээ хийж, олон тэрбумын зээл авч ерөнхийлөгч нь олон удаа айлчилж яг манайх шиг дотноссон. Одоо яав. Газраа өглөө хүнээ хөөж нүүлгэлээ
    150.129.141.142
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin  2014-12-23 02:30:30
      Mongol ulsiin 65%ni hyatad yoponii banknii baritsaand bgaa gsn shuu ard tumen mine gqzar nutaggui deer bool bolchihguihen shig l amidrah yumsan
      103.229.120.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2014-12-23 02:23:04
    Yanaadaa yaj amidranadaa ur huuhduud mine
    103.229.120.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2014-12-23 05:33:58
      yaj amidrahiig chi l medeh yostoshd
      112.72.13.57
      Мэдэгдсэн Хариулах