Төсөв хэрхэн танагдах вэ

Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооноос болж хугацаа алдсан ч Засгийн газар Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тодотголоо боловсруулж УИХ-д өргөн барилаа.

Уг нь сарын өмнө 2015 оны улсын нэгдсэн төсвөө баталж байсан. Тухайн үед Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцэж байхаар төсвийн хуулийг баталсан байдаг ч өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар баталсан төсөвт өөрчлөлт орох нь тодорхой боллоо.

Өөрөөр хэлбэл Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа орлого, зарлагыг тус бүр 1 их наяд төгрөгөөр танасан байна. Эдийн засаг хүндэрч, улсын орлого буурсан энэ үед таналт хийх нь зөв. Гэвч таналт байгаа оносонгүй гэж иргэд шүүмжилж байна. Тодруулбал, Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголд ерөнхийдөө хүүхэд, залууст чиглэсэн тэтгэмжийг танасан харагдаж байгаа юм. Тиймээс л “улс төрчид өөрсдийн шатахууны мөнгөө хэмнээгүй байж хүүхдийн мөнгөнд гар дүрлээ” хэмээн шүүмжлэх болсон байна. Ингээд Монгол Улсын 2015 оны төсөв хэрхэн танагдаж байгааг хүргэе.

Онц, сайн сурсанд 70 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “оюутны тэтгэлэг”-ийн Засгийн газраас хасахыг хүссэнгүй. Жилийн өмнө УИХ-аас оюутнуудад онц, сайн сурсан тохиолдолд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байхаар баталсан. Хууль нь ирэх 2015 оноос хэрэгжиж эхлэх учиртай. Үүнийг ч үргэлжлүүлнэ хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэв.

Гэхдээ чин шударгаар сурч байгаа үнэхээр 70 мянган төгрөг хэрэгтэй байгаа оюутныг ялгах шүүлтүүр тодорхойгүй хэвээр байсаар байна.

Дүрэмт хувцсанд мөнгө зарахгүй

Онцгой байдал, гааль, цагдаа, цэрэг хүчний байгууллагаас бусад дүрэмт хувцсанд зориулж хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байхаар болж. Энд нийгмийн даатгал, татвар, халамж үйлчилгээ гэх мэт салбарынхан хамрагдаж байгаа юм.
Цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулахын тулд 50 хувийг нь эцэг эхчүүдээс авна
Цэцэрлэгийн хүүхдэд олгодог зардлыг хасаагүй ч хоолны чанар хүртээмжийг сайжруулахын тулд эцэг эхчүүдээс мөнгө авч байхаар боллоо. Одоогоор 50 хувийг авч байхаар болж баталсан.

20 мянган төгрөгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд өгнө

2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгодог болсон. Гэвч ирэх оноос цензур тогтоож зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байхаар болж байна.

Энэ оны 11 сарын байдлаар 990.5 хүүхдэд 218.2 тэрбум төгрөгийн тэтгэмж өгсөн байна. Магадгүй цензур тогтоож, зорилтод бүлэгт чиглэснээр дээрх хөрөнгийн тал хувийг хэмнэх боломжтой гэж үзсэн байна.

Гэвч УИХ-ын зарим гишүүд “Хүүхдийн ялгаварлаж болохгүй. 20 мянган төгрөгөөс хэмнэлт гаргах гэж улайрахын оронд дэд сайд нараа цомхотгож, гадаад дотоод томилолт зугаалгаасаа хэмнэлт хийх хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байв.

Одонгийн мөнгөнд хязгаарлалт хийв

Одонгийн мөнгийг ээжүүдэд олгохдоо хүүхэд нь 0-18 хүртэлх насных байхаар хязгаарлалт хийлээ. Ингэснээр одонтой ээжийн хүүхдүүд нь нас бие гүйцсэн бол тэтгэмжээс хасагдахаар болж байгаа юм. Одонтой ээжүүд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж хэлбэрээр 100-200 мянган төгрөг авдаг байсан юм.  

Тэтгэлгийг 12 сар болгон бууруулна

Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог юм. Гэвч ирэх жилээс эхлэн тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг Засгийн газар гаргалаа. Ийм арга хэмжээ авахгүй бол ирэх жил 100 орчим тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгох болоод байгаа аж.  

Төрийн албан хаагчдыг халахгүй

Уг нь данхаасан бүтцээ өөрчлөх цаг болсон гэдгийг бүгд л мэддэг. УИХ-аас ч төрийн данхар бүтцийг багасгах, өөрчлөх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу 11 мянга орчим төрийн албан хаагчийг цомхотгох шаардлагатай болсон хэдий ч Засгийн газраас” цомхотгохгүй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Үүнийг тайлбарлахдаа “ажилгүйдлийн тэтгэмжид 38 тэрбум төгрөг олгох шаардлагатай болоод байгаа учраас цомхотгохгүй байх нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв. Гэхдээ УИХ эцсийн шийдвэрийг гаргана.

Малчид татвар төлнө

Малчдад мал бүрт нь малын хөлийн татвар ногдуулахаар болсон тухай Ерөнхий сайд мэдэгдлээ. Дээрх татварыг орон нутаг нь тогтоож, түүгээр төсвийн орлогоо бүрдүүлэх байхаар болж. Улсын хэмжээнд 50 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа гэсэн мэдээллийг Статистикийн хорооноос өгсөн. Хэрвээ малын толгой бүрт 500 төгрөгийн татвар ногдуулъя гэж тооцвол жилдээ 250 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой болох юм.

2010 онд малын хөлийн татвар бий болгох асуудал хөндөгдөж байсан ч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг жишиг тогтсон билээ. Өөрөөр хэлбэр малчиддаа өнгөрсөн жилүүдэд урамшуулал хэлбэрээр мөнгөн тэтгэмж олгосоор байсан юм.

Ингэж л Засгийн газар төсвийн алдагдлыг багасгах, мөн халамжийн зарим бодлогоо цэгцлэх зэрэг арга хэмжээг авахаар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Харин батлах эсэх асуудлыг УИХ-ын гишүүд л шийдэх юм.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bar 2014-12-23 23:44:53
    heleh muu vg oldohgvi bn.doroi top zasaga gj
    61.84.174.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-23 08:59:00
    Хүүхдийн 20 мянгыг зогсоож болохгүй тэд цалингүйч автобусанд мөнгө төлдөг, нялхад нь эрүүл бойжход нь тустай. Харин баячуудынхыг хас.
    112.72.13.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-23 07:35:20
    ta nar yu l hiigeed bna daa ter odontoi eejyyd eh orondoo hych nemj ta nariin omno ihiig hiij byteesen hymyys shyy dee ta nar yu hiisen yum be tenegyyd mongol o...
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-23 06:42:24
    Ер нь срнгуулийн өмнөх жил ард түмнийхээ тэтгэвэр тэтгэмжээр оролдсон нам дараагийн сонгуульд ялах уу жоохон ухаантай байгаач
    203.91.119.42
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-23 06:38:12
    За яахав АН ингэж л байг 2016 онд МАН та нарын 36 сарын 1 удаагийн тэтгэмжийг манай нам сонгуульд ялалт байгуулвал буцааж өгнө гэж амлаад ялна
    203.91.119.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Icheesei 2014-12-23 03:42:14
    Hutsna daa novshnuud, ter alban tushaalaa orlogch deduudee bagasga, gants uildver bariagui bj tatvar yariad baidag novshnuud haanahiin bodlogo heregjuuleed bna ...
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
  • он жил сар 2014-12-23 01:11:09
    Больж үз. Арай дэндүү байгаа юм биш үү...
    203.91.119.42
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-12-23 16:50:08
      Emch nar onoo margaasha arai yadan ongoroson tsalingar amidarch irsen.Tetgelegin 36sara huleej baisan humuus hetsuu bolj bn .Araihij bairni 30 huvitai tentseh m...
      150.129.141.153
      Мэдэгдсэн Хариулах