Энхийг сахиулагчид шагнал гардлаа
Афганистан Улс дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах Олон Улсын хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эргүүл хамгаалалтын ротын X ээлж, “Каиа” баазын Олон Улсын нисэх зурвасын хамгаалалтын салааны VII ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль болон Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах  ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл  оролцлоо.

Манай цэргийн алба хаагчид  ажиллагааны газар оронд мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан Афганистан Улсад явагдаж дууссан “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын ажиллагаа” болон  Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд тавигдсан үүргээ амжилттай биелүүлж ирсэн.

Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан 11 сарын хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа эбола вирусын халдварын голомтод сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй, амжилттай биелүүлж чадсан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.