Нутгийн зөвлөл ч баян юм аа

Бай шагнал, бэл бэнчин, зангаргаараа өрсөлддөг нэг бүлэг хүмүүс бий боллоо. Тэднийг нутгийн зөвлөлийнхөн гэнэ. Жилийн бүрийн наадмаар аймаг, сумаасаа төрсөн улсын цолтонд олон өрөө байр, автомашин, сүрэг адуу гээд л өгөхгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь нутгийн зөвлөл гэдэг нэрийг л гаргах ёстой.

Тэгвэл нутгийн зөвлөлийн зангарга Үндэсний их баяр наадмаас халиад шинэ жилийн арга хэмжээ рүү шилжсэн байна. Тодруулбал, саяхан Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн “Алтан угалз” шинэ жилийн цэнгүүн болж. Энэ цэнгүүний үеэр нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа хэмээн Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайд Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Наранхүү УНТ 0688 улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин бэлэглэж, зангаргадсан байна.

Г.Хайдав гуай саяхныг хүртэл өөрийн гэсэн орох оромжгүй явсан. Харин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсны дараа “Агь” ХХК-аас “Содон” хороололд нэг өрөө байр захиалах эрхийг гардуулан өгч байсан билээ. Энэ үед нутгийн зөвлөлийнхөн хаагуур ч байсан юм... Бүү мэд...

Тэгсэн шинэ жилийн цэнгүүнээр гэнэт гарч ирээд л автомашин бэлэглэж “тэнэгтэв”. Нутгийн зөвлөл ч үнэхээр баян юм аа. Гэхдээ хүнээ олсонгүй бэлэг юм аа л гэж харагдлаа. Г.Хайдав гуай Ланд 200 унаад хаачих ч юм билээ дээ. Түүний оронд 21 дүгээр хороолол дахь байрыг нь хотын төв рүү болгоод өгсөн бол ч ... Эсвэл хэд хэдэн "Хорлоо эмээ"-д тусалж болох л байлаа. Үнэндээ Хорлоо эмээ ч гэсэн Дундговь нутгийн хүн шүү дээ. Даанч иймэрхүү асуудалд хөрөнгө зарцуулахаар нутгийн зөвлөлийнхөнд дэндүү жулддаг байх л даа.

За даа тэгээд энэ нутгийн зөвлөл гэгч байгууллага нэр нь л гарч байвал машин байна уу маруужин байна уу хамаагүй байдаг бололтой.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дамба 2014-12-23 02:15:52
    Газрыч наймаачин мөн ч тэнэгтлээ. Хүүхдийн шинэ эмнэлэгт тэр мөнгөө хандивласан бол сая сая хүүхдэд буян болох байсныг харсангүй хонио толгой чааваас
    150.129.141.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-12-22 11:03:02
    Мэдээж хулгайн мөнгөөр баяжсан хүмүүс лаагаа иднэ үү яана хамаагүй л дээ Гэлээ гэхдээ хаана хэнд юугаар баярлуулах вэ гэдгээ бодмоор юм дөө.Хайдавт Land 200 шүү...
    202.179.27.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 07:27:50
    СОЦ НИЙГЭМ БАЙГУУЛЖ БҮГДИЙГ БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛГОЖ 18 АЙМАГ 300 ГНРУЙ СУМ ЭРДЭНЭТ ЧОЙБАЛСАН БАГАНУУР ХОТ БАЙГУУЛСАХАД ОРОЛЦСОН БУЯНТАЙ БУУРАЛУУДЫГ ХҮНДЭЛЖЭЭ
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-22 07:10:46
    энэ хэдэн хэд хэдэн амьдрал сольж юу ч хийж бүтээгээгүй хөгшин харин ирээдүй болох шинээр төрөх үрстээ эмнэлэгийг нь тохижуулаасай иодын дутагдлууд аан
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • ene olloosaitiigee 2014-12-22 06:24:09
    Ug ni haidav guaid ugsun belegnii tuhai medee teghed medeenii ner ni nutgiin zuvlul bayn yum aa gej tes hundlun mungu hurungu bichih aya ya yaa
    112.72.13.50
    Мэдэгдсэн Хариулах
    • мал чинь 2014-12-22 07:20:45
      арав гаруйхан өгүүлбэр уншаад ойлгочиж чадахгүй яачихсан юм бэ. бичиг үсэг тайлагдаагүй юм бол битгий өөрийгөө доромжилсон элий балай сэтгэгдэл бичээд байгаа ч
      103.11.194.226
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-22 06:20:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2014-12-22 06:07:34
    Txx neeree l pr dah ymdaa
    202.70.46.203
    Мэдэгдсэн Хариулах
  • beleg avsan hun bayrlaad baihad 2014-12-22 06:06:25
    Avsan hun ni bayrlaj baihad ugch chadahgui baij hunii umnuus songoltiig ni shuumjleed amna hudluhuus uur yu ch ugui bolson zugeer neg hatgagchid haramsaltai
    112.72.13.50
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-22 05:41:16
    90 гарсан өвөөд энэ машин бөөн дарамт л болно уу гэхээс хэрэг болохгүй адаглаад хийгээд явах бензины мөнгө нь хаана байна тавих граж зогсоол гэж бөөн асуудал , ...
    150.129.143.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 05:37:37
    Та нар өөрсдөө хүнд ланд 200 байтугай 200 төгрөгч өгч чадахгүй байж энэ бичиж байгаа сэтгүүлч больж үз Энэ хүн чинь чамайг бодвол Монголд нэр төртэй хүн шүү
    202.179.20.118
    Мэдэгдсэн Хариулах
  • амьдралгүй балай өвгөн 2014-12-22 05:36:28
    хайдав, цогзолмаа мэтийн амьдралгүй, хэдэн авгай сольсон нийгэмд үзүүлэх олигтой фигур байхгүй өвгөн, эмгэнд том том шагнал өгөөд байгааг би ерөөсөө ойлгодгүй....
    103.229.123.224
    Мэдэгдсэн Хариулах
  • в 2014-12-22 05:25:18
    би оронд нь бсан бол тэр мөнгөөр Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн нэрээр хүүхдийн юм уу төрөх эмнэлгийн нэг ч болов өрөөг тохижуулах байлаа
    183.81.171.147
    Мэдэгдсэн Хариулах