Р.Эрдэнэбүрэнгийн 301 тэрбум юу болсон бэ?
Р.Эрдэнэбүрэн хэмээх залуу анх Эх орон хэмээх Эрэл ХХК-ийн нэрэмжит намаас нэр дэвшиж Чингэлтэй дүүргийн гэр хороолол дундаас УИХ-ын гишүүн болж анх гарч ирж байсан бөгөөд тун удалгүй намаа орхин АН-д элсэн олон түмний анхааралд орж байсан юм.

УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын туслахаас ажиллаж цайг нь зөөж, цаасыг нь канондож байсан гэдгийг хүн цөөн мэднэ. Тэгвэл АН-ыг эрх барьж байх энэ үед Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга болж Н.Алтанхуягийн Засгийн газрын алдарт "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэмээх асар их мөнгөний ажилд тэрээр ийнхүү оролцсон байна.

Тухайн үед Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг олгох, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг , зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал ( цемент, арматур )- ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг банкууд олгожээ.

Гэтэл 2013 онд ийм их мөнгөөр үнэ тогтворжуулах нэрээр 1 тонныг 135 мянган төгрөг байлгах гэж амлалт аван ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн хэмээх эрхэм уг тайлангаа олон нийтэд тавиагүйгээр үл барам өнөөдөр ахин улирч төрийн нарийн бичгийн дарга болно хэмээн сууж байгаа нь туйлын эмгэнэлтэй юм.

Зүй нь бол 301 тэрбумын тайлангаа тавиад яагаад өнөөдөр 1 тонн цемент 200 мянган төгрөг хүрснээ тайлбарлаад хийсэн ажлын үр дүнгээ олон нийтээрээ тавиулаад явах нь зүйд нийцэх буйзаа.

 

 

Р.Эрдэнэбүрэнгийн 301 тэрбум юу болсон бэ?

 

Р.Эрдэнэбүрэнгийн 301 тэрбум юу болсон бэ?

Эх сурвалж: Tsag.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хун 2016-04-23 09:50:02
    Yнэ тогтворжуулах нэрийн дор ... Зах зээлийнхээ хуулиар л явуулах хэрэгтэй.
    213.55.176.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 06:58:58
    Сайхан үг яриагаар хошигруулж, шударга өрсөлдөөнийг ийм аргаар сарниулчихаад зах зээл, зах зээл гэж орилох дуртай хүмүүсийн гарын үсгүүд байна
    202.131.228.254
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-22 04:53:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах