“Турахыг хүсэгчид” нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийг дүүргэж байна

“Улсын клиникийн нэгдсэн төв эмнэлгээр дүүрэн хордлогод орж, шоконд орсон бүсгүйчүүд байна” хэмээн нэгэн фейсбүүкч өөрийн цахим хуудаснаа бичиж сэрэмжлүүлжээ. Нягтлаад уншаад үзсэн хоолноос бус харин сүлжээний гэх нэртэй эм бэлдмэлээс хордсон хүүхнүүд аж.

Шинэ жилийн баяр болох гээд гоё сайхан, туранхай болох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн бүсгүйчүүд, телевиз, радио, сонин хэвлэлээр зай завсаргүй сурталчилж байгаа сүлжээний эм, бэлдмэлээс хэрэглээд хордлого авч, шоконд орсон хэрэг л дээ. Бүр хагалгаанд орохоор хэмжээний хүндэрсэн бүсгүйчүүд ч цөөнгүй байгаа аж.

Манай фейсбүүкчийг жижүүрт гардаг өдөр жирэмсэн /6 недельтэй/ бүсгүй “САЙН ГЭСЭН" гээд бусдын ярианд итгэн нэг өдөрт 60 ширхэг эм уусан байгаа юм. Үүнээс болоод хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Ер нь бүсгүйчүүд "сайн, сайхан болгоно" гэсэн бүхэнд хууртан сүлжээний гэх бизнесийн хохирогчид болсоор байгаа нь энэ юм. Хүн бүр адилгүй учраас тохирох нэгэндээ тохирдог л байх. Гэхдээ ямар ч баталгаагүй эм бэлдмэл худалдаж авснаар та өөрийн эрүүл мэндийг л хохироох юм. Харин сүлжээний байгууллага ашгийн төлөө учраас юу гэж л “муу бүтээгдэхүүн шүү” хэмээн сурталчлах вэ дээ.

Сайн гэсэн болгоны ам руугаа хийгээд ходоод чинь ямар хогийн сав биш дээ бүсгүйчүүд минь. Баталгаагүй эм бэлдмэлээс татгалзаж эрүүл мэнддээ анхаарцгаая.  Мөн мэргэжлийн хяналтын байгууллагууд нь эдгээр сүлжээний нэртэй эм бэлдмэлүүдэд хатуухан хяналт шалгалт хийсэн нь дээр байх шүү.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эргүү 2014-12-22 07:58:36
    Эргүү с.д.а.н.у.у.д . Эрчүүдээсээ долоон дор айн .? монгол эрчүүд тэнэг мангар архичин гээд байсан өөрс дөө гадаад хүнтэй сууж галуу шувууны мах иднэ гэж яваа...
    112.72.13.231
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-22 04:55:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах