Томуугаар өвчлөгсдийн 98 хувь нь хүүхдүүд байна

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх онтой харьцуулахад 4.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар томуу томуу төст өвчинтэй холбоотой өвчлөл 0.7 хувиар нэмэгджээ.  

Тэгвэл томуу, томуу төст өвчнийг ихэвчлэн хүүхдүүд тусч байна. Тодруулбал томуутай хүмүүсийн 98 хувь хүүхдүүд байгаа юм. Мөн амбултароор үйлчлүүлсэн иргэдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.

Үүнээс шалтгаалж хүүхдийн эмнэлгүүдийн орны ачаалал 71.4 хувиар хэтэрсэн гэдгийг албаны хүн мэдэгдэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн амралт сар гаруйн хугацаанд үргэлжлэх учраас өвчний дэгдэлт багасан болов уу гэсэн таамаг байгаа аж.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг иргэдэд хүргэх, эмнэлгүүдэд томуугийн үед ажиллах бэлэн байдал зарлах, иргэдийг дархлаажуулах, эмнэлгүүдэд ор нэмэх, өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

 Энэ ажлын хүрээнд эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудын ачаалал ихэсч байгаатай холбоотой тухайн эмнэлгийн насанд хүрэгчдийн орны 20-30 хувийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлсэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 17.00-19.00 цагийн хороонд цагаа уртасгаж ажиллах бол бямба гарагт 10.00-14.00 цагийн хороонд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 05:01:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах