“Таван толгой түлш”-ийнхэнийг  дуудаад сонсголоо хийцгээ, эрх баригчид аа!

Амьд явах анхдагч эрх. Үндсэн хуулийн тэргүүн заалт. Гэвч, Монголд маань, эх оронд маань энэ тэргүүн эрх ашиг, зарчим үнэхээр үнэгүйдлээ. Шороон дээр хаягдлаа.

Бид амьд байж, 44 их наядын нүүрсний хулгайгаа ярина. Авлига, хээл хахуултай тэмцэнэ. Хөгжил дэвшил ярина. Монголд эхлээд амьд явах эхний шаардлага боллоо. Хүний төлөө нийгэм нь ер бүрдээгүй байгаа болохоор үнэхээр хүнд байна.

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү хэлсээн. Нийслэлийн хорт утаа хавдрыг тэтгэж байна, хавдар үүсэх шалтаг шалтгаан болж байна гэдгийг хэлсэн. Улс маань дэлхийд хорт хавдрын улмаас үхэгсэдээрээ тэргүүлж байгаа. Гутамшигтай.

“Таван толгой түлш” гэдэг компани сайжруулсан түлш гэгчээр нийслэлээ утан утан түлүүлээд хэдэн жилийг өнгөрөөлөө. Гэвч утаа угаар дээрдсэнгүй, яг хэвээр. Бахь байдгаараа. Татвар төлөгчдийн өчнөөн хөрөнгө мөнгөөр хотын баруун, зүүн талд сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрүүд барьсан. Гэвч энэ үйлдвэрээс гаргаж буй сайжруулсан гэхээсээ илүү “муужруулж” мэдэх түлшний чанар стандартын талаар өнөөдөр ярьж хэлж байгаа хүн алга.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн урд газраас хагас коксжуулсан нүүрс авнаа гэж, ард түмэн дээрээ туршинаа гэж хэлээд байгаа чинь л өөрөө “Таван толгой түлш”-ийг хэрэггүй болсоон гэдгийг нотолж байгаа юм.

Яг үнэндээ, өнөөдрийн байр сууринаас эргэн харвал “Таван толгой түлш” гэдэг компани ерөөсөө хэдхэн хүмүүсийн авлига, ашиг сонирхлын үүр уурхай болсноос биш ард түмний амьдралын хэцүүг зөөллөсөн үйлдвэр байсангүй тухай барин тавин хүмүүс ярьж байна.

Угаартаж үрэгдсэн олон хүний амь, өвчлөл, өвлийн үлэмж хүндрэл үргэлж үүнийг нотолсоор, цаг хугацаа өнгөрсөөр. Тиймээс “Таван толгой түлш” компанийн бүтээгдэхүүн материал, барьцалдуулагчийн худалдан авалт, тендер, тээвэр логистик, түгээлт, сайжруулсан түлшний агуулах хадгалалт гээд бүх үйл ажиллагааны цаана тус компанийн эрхтэн дархтануудын “өгөө аваа” нуугдаж, тэндээс шинэхэн “тэрбумтан” төрж байгаа талаар баримт мэдээлэл манай редакцид ирж байна. Энэ талаарх асуудлыг бид удахгүй мөшгөн мэдээлэх болно.

Эрдэнэт үйлдвэрийг удирдаж явсан Ц.Даваацэрэн энэ компанийг засаглаж байгаа ч, эдгээр эрх ашгийн зөрчлөөр дүүрэн хүмүүсийнхээ учрыг олж дийлэхгүй байгааг бүх нийтээрээ ярьж байна.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр угтаан бол Нүүрсний хулгайн асуудлаархи сонсголын өмнө, монголчуудаа эрүүл, амьд явах баталгааг хангахын тулд эхлээд энэ компанийг тойрч сонсгол хийх ёстой байгаа юм.

Тендер, авлигын хэрсэн сүлжээ, нийлүүлэлтүүд, албан тушаалтнууд гээд бүх нэгж, эд эсээр нь “Таван толгой түлш” ХХК, “Агаарын бохирдолтой тэмцэх газар” гэх нийслэлийн агентлагийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газраас шалгаж, хулгай худлыг нь нягтлан байцааж, нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнийг байлцуулан том хэмжээний сонсгол, хэлэлцүүлэг хийх нь зүйтэй.

Хэдий болтол, өвлийн өвөлд нийслэлчүүд ингэж өеөдөж, дарлагдаж, хордож он цагийг элээх бэ. Одоо цөхөрч, үрэгдэж, үхэж , хохирч ханасан баймаар.

Ардын нам сүүлийн долоон жил илүү жил засаглаж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд олонхи болсон МАН мөрийн хөтөлбөртөө “5.3.1-т. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна” гэж заасан. Далаас наян хувь шүү. Мөн ч даажинтэй.

Зургаан сарын дараа сонгууль болох нь, ард түмээн. Асууя, агаарын бохирдолгүй Улаанбаатар хаана байна! Амлалтыг нь нэхэцгээе?

Эхлээд “Таван толгой түлш”-ийг дуудаад сонсголоо хийцгээ, эрх баригчид аа!

Т.ГАРЬД

Эх сурвалж: AMLALT.MN

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2023-12-02 06:39:24
    Их хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө хордож байгаагаа мэддэг болов уу. Иймд бүх зуухийг цахилгаанаар солих хэрэгтэй. Цахилгаанын төлбөрийг тэглэ.Шийдэл энэ.
  • Бат 2023-12-02 04:06:00
    параламентаа 2 танхимтай болгосон үед шийдэгдэнэ
  • Zochin 2023-12-02 01:41:38
    Энэ таван толгой тулш гэж ямарч технологи байхгуй янз бурийн юм хооронд нь нийлуулээд хучээр ондор даралттай уураар хатаагаад шууд л ард тумэн дээр туршиж бна
  • Dd 2023-12-01 13:05:09
    Nuursnii sonsgoliig hiilgehgui baih ugaar unertej baina