Бээжин хотын Universal Studio руу хосоороо аялах тохирлын эзэд бaатламжаа гардан авлаа
Бээжингийн Universal Studio руу хосоороо аялах урамшуулалт аяны эзэд өчигдөр ХААН Банк цамхагт батламжаа гардаж  авлаа.
ХААН Банкнаас ЮнионПэй карттай харилцагчдынхаа дунд зарласан энэхүү аяны хугацаанд буюу 2023.10.15-2023.11.14-ний хооронд:
  • Гадаадад аль ч ПОС дээр картаа уншуулсан;
  • PASS аппликэйшнд холбосон ЮнионПэй картаараа гадаадад төлбөр тооцоо хийсэн;
  • Олон улсын онлайн худалдааны сайтуудаас онлайн худалдан авалт хийсэн 150,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх олгож байсан билээ.
Ийнхүү тохирлын эрхтэй харилцагчид дундаас хоёр хүнийг 2023 оны 11-р сарын 24-ний өдөр ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.

 

Тохирлын азтан болсон харилцагч Д.Таванжин “Азтан болсондоо маш их баяртай байна. Гадаадын сайтаас онлайн худалдан авалт хийгээд тохирлын эрхтэй болж, энэхүү аянд оролцсон. Удахгүй гэр бүлийн хүний хамт аялахаар төлөвлөж байна. ХААН Банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Бээжин хотын Universal Studio руу хосоороо аялах эрхийн эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, дурсамж дүүрэн аялахыг хүсэн ерөөе.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Бусдад түгээх
  • gplus