“Тойргоор нь тойрно...“ Төв аймгаас тойрч эхэллээ

-Зуун жилийн түүхтэй Төв аймаг гэхэд төв талбайгаасаа 100 метр хүрэхгүй газар нийтийн жорлонтой хэвээр, хөгжлийн гараа урагшлахгүй байгаа гэдгийг иргэд хэлж байна-

Ам асууж, амлалт нэхнэ уриатай “Амлалт.мн” сайтын редакцаас “Тойргоор нь тойрно..." нэвтрүүлгээ бэлтгэж эхэлж байгааг дуулган сонордуулж байна. Төв аймагт яг энэ өдрүүдээр ажиллаж байна. Өчигдөр зуун мод хотноо ажилласан. Өнөөдөр малчид, тариаланчдаас асууж, амлалтыг нэхүүлж яваа юм.

Иргэд, олон нийтэд намын хөтөлбөрөө ярьж, санал нэхэн сонгогдож ялаад засаглах эрхээ Ардын нам, түүний гишүүд найман жил эдэлж байна.

Тэдний амласан нь үнэхээр биелсэн үү, эс биелсэн үү гэдгийг “Тойргоор нь тойрно..." нэвтрүүлэг яг газар дээрээс нь, орон нутгаас, гишүүдийн сонгогдсон тойргоос нь, тэдэнд санал өгсөн иргэдээс авч, яриулж, бодит байдлыг манай редакц мэдээлэх юм.

Мөн төрийн ордноо заларсан эрхэм гишүүдээс амлалтаа хэрхэн биелүүлж ажиллаж байгааг, хэдэн хувийн биелэлтэй байгааг асууж, иргэдийн амтай нийцэж буй эсэхийг бодитоор харуулах болно.

УИХ-ын сонгуулийн 14 тойрог Төв аймгаас УИХ-д эдүгээ Н.Энхболд, Ж.Батжаргал, Ц.Туваан нар сонгогдон ажиллаж байгаа билээ.

Н.Энхболд нь 24 дэх жилдээ УИХ-д сууж байгаа, наад хоёр нь анхны удаа сууж байгаа юм. Эндээс, нэн ялангуяа засгийн эрх баригч намын Н.Энхболд, Ж.Батжаргал хоёроос илүү их амлалт хариуцлага нэхэгдэх нь гарцаагүй.

Өчигдөр Зуун мод хотноо ажиллахад иргэдийн ам эдгээр хүмүүст тун тааруу байна. Ц.Туваан хэдийгээр нам нь засаглагч бус ч, Ардчилсан намын, сөрөг хүчний гишүүний үүргээ гүйцэтгэж чадаж байна уу, үгүй юу гээд асуухад мөн таагүй хариултуудыг иргэд өгч байна.

Энэ мэтээр УИХ-ын гишүүдийн ажилласан үнэн байдал, сонгогч иргэдийнхээ сэтгэлд хүрч чадаж байна уу, цаашид сонгох, сонгогдохын, эсвэл огт сонгож болохгүйн бодит багцаа тодорхойлолтыг “Тойргоор нь тойрно..." нэвтрүүлгээс ард түмэн өөрсдөө өөрсдийнхөө үгээр үзэх болно.

"Амлалтын редакц” эх орон даяар тойрон, бүх аймаг, сум, сонгуулийн тойргоос нэвтрүүлгээ бэлдэн УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг тод томруун харагдуулж, иргэдээр амлалтыг нь нэхүүлж, хариуцлагыг тооцуулна.

Зуун жилийн түүхтэй Төв аймаг гэхэд зуу зуугаар тоологдох нүхэн жорлонтой л хөгжлийн гараа урагшлахгүй байгааг иргэдийн ам хэлж байна.
 

Эх сурвалж:  “Амлалт.мн”

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2023-11-30 04:51:32
    УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл мөн үү? Биш!! Яагаад гэвэл: тэд бол улс төрийн намууд (бүлэглэл)-ээс нэрийг нь дэвшүүлээд ард түмэнд "Та нар сонгоодох!" гээд ...
    • ? 2023-11-30 04:52:17
      тулгаж сонгуулсан хүмүүс!! Парламентад жинхэнэ ард түмний төлөөлөл бий болгохын тулд иргэд дотроосоо нэр дэвшүүлсэн хүмүүсээ сонгох ёстой! Үүний тулд АИХ хэрэгт...
      • ? 2023-11-30 04:53:04
        Үүний тулд АИХ хэрэгтэй! АИХ-аас байнгын ажиллагаатай УБХ-ыг сонгоно!!! 2 танхимтай парламент- ГАРЦ!!!
  • Бат 2023-11-29 16:26:38
    Паралемэнтаа 2 танхимтай болгохгүй бол улс хөгжихгүй хятадын дагуур муж болно
  • ХУУЛЬЧ  2023-11-28 02:29:28
    ЭНЭ ХЭДЭЭС ИХ АМЛАЛТ НЭХЛЭЭ ГЭЭД ЗУУН МОД НҮХЭН ЖОРЛОНГООСОО САЛАХГҮЙ Л ДЭЭ .,,ГАНХАН ЗУУН МОДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ АНДУУРАХ ХЭРЭГҮЙ. ТЭД ТӨВ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ШҮҮ. ...