Х.Нямбаатар: Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Тэрбээр "Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 204 хороо байгаа. Энэхүү засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинэчилсэн тохиолдолд нийт хорооны 213 Засаг дарга түүний ажлын албыг татан буулгана. Ингэснээр 42 дүүргийг байгуулах боломжтой. Одоогийн хороо гэх нэгж нь эрх мэдэлгүй, татвар төвлөрүүлдэггүй.

Сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор зарим төвийн дүүргүүдийн иргэд хороодоор үйлчлүүлэх нь бага болсон. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг санхүүжүүлэхгүй.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалтын компани, Захирагчийн ажлын албыг тухайн дүүргүүдэд шилжүүлнэ. Нохой муур устгах ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагдаж байна.

Ерөнхий сайд нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой Улаанбаатар хотын иргэдтэй удахгүй уулзаж санал солилцоно.

42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлье. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ.

Тэгэхгүй бол зарим өрхийн эмнэлэг 10 мянга хүрэхгүй хүн ам дээр 20 гаруй орон тоогоор цалинжих гэхээр санхүүжилт нь хүрдэггүй. Жишээлбэл Таван шар дүүрэг нь дундаа нэг эмнэлэгтэй, тэр нь нэг болон хоёрдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлчихдэг байя. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргүүдийн дундын гуравдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлдэг байх юм.

Нэршлийг яаж ч өөрчилж болно. Ойр хавьд байгаа байршлаараа нэгдэж төрийн үйлчилгээг авна. Олон төрлийн албан хаагчийн орон тоог цомхотгож хэмнэлт явуулах, хамгийн гол нь өөрөө тодорхой төрлийн татвараа хурааж тэр хавийнхаа иргэдийн хог шороог цэвэрлэж, амьдрах хэв маягийг хангахын төлөө ажилладаг эрх мэдэлтэй засаг захиргааны нутаг дэвсгэрийг байгуулах агуулгатай" хэмээн ярилаа.
 

Эх сурвалж: Amlalt.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-12-09 06:09:25
    өөрчлөх нь зөвХороод гэж ямарч эрх мэдэлгүй төсөв төлөвлөгөөгүй байсан ч байгаагүй ч ядгаагүй болчихсон нэгжийн хэрэг байхгүй
  • Irgen 2023-12-02 01:26:10
    2-r shatlaliin emneleg3-r shatlal boloh n ner toonii asuudal bish bdg bga shuu.
  • Зочин 2023-11-30 02:36:46
    Толгойдоо бууны сум зооглосон нөхөр
  • cg n 2023-11-27 23:59:59
    yun 42 duureg wee
  • гайхмаараа  2023-11-27 07:06:58
    Утаа багасгах арга олооч гэхээр ЗУУХ тараана, НҮҮРС түл гэх. Төсвийн зарлага их байна гэхээр 42 дүүрэг байгуулж төрийн албан хаагчийн тоог нэмнэ гэх юмаа яая ...
  • м  2023-11-26 04:39:28
    МАН АН дахин төрийн үйл хэрэгт оролцохгүй үүрд хөөгдөх болно
  • ЗОЧИН 2023-11-25 12:08:20
    МААШ ЗӨВ.ЯГ Л ИНГЭЖ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МАШ ЗӨВ САНАА...
  • Зочин 2023-11-24 05:40:08
    Энэ их галзуурч байна аа. Зул жаргахын өмнө бадамлана гэдэг болж байна даа. За одоо нэг их удахгүй дээ...
  • ХУУЛЬЧ  2023-11-24 02:57:28
    ҮНДСЭН ХУУЛИЙН 57-Р ЗҮЙЛ МОНГОЛ УЛСЫН НУТАГ,ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ АЙМАГ СУМ ,СУМ НЬ БАГТ ,,,НИЙСЛЭЛ НЬ ДҮҮРЭГТ ,,ДҮҮРЭГ НЬ ХОРООНД ХУВААГДАНА ГЭЖ ЗААЖЭЭ ,,
  • АРД ИРГЭДЭД ЯМАР ТУСТАЙ ВЭ.... 2023-11-24 01:43:21
    ЯААГ ЮҮҮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭЭ...ЗҮГЭЭР Л ЭРХ МЭДЛИЙН ХУВИАРЛАЛТ ШИЛЖИЛТ Л ГЭЖ ОЙЛГОГДОХООР БАЙНА. .. ХОРООН ДАРГА НАРЫН ЭРХ МЭДЭЛ ЦӨӨН ХЭДЭН ДАРГА НАРТ ШИЛЖИХ НЭЭ ДЭ...
  • zochin 2023-11-23 10:58:00
    42 duurgiin zasag darga geed mongo ideh uu erguu malaa. iim erguu yumnuud yaj erh medeld hurdeg baina. busad orond toriin alban haagch baih zahiin shalguur bhgu...
  • Иргэн 2023-11-23 03:46:49
    .Төрийн нүсэр орон тоог цөөлөх нь ЗӨВ!!!Иргэд гэртээ ойрхон байршилд тавтухтай үйлчлүүлэх шаардлагатай бна.Шинэ засаг дарга ХНямбаатарын ажилд нь амжилт хүсье! ...
  • өвгөн 2023-11-23 02:22:57
    1966 оноос өмнө нийслэл 10 хороотой байсан. Хороо захиргаа, цагдаа, олон нийтийн байгууллагатай нягт ажилладаг. Машин унаа, нүсэр орон тоогүйгээр жижигхэн конто...