Одонгийн Цогтгэрэл ээ, Лувсаннямын Гантөмөр өө, ХҮН-ын Тогмидын Доржханд аа, эрх баригчдаас амлалтыг нь нэхээч!

Нийгмээрээ нэг зүйлийг өчигдөр гүн гүнзгий тольдлоо. Энэ улсын Батлан хамгаалах салбар эмгэнэл, нулимсны их уурхай болсныг, болгосныг харлаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, М.Батбилэг нарын явуулсан хэлэлцүүлгээр эх орны дуудлагаар эх эцгийн өчнөөн олон хөвүүн энхийн цагт амь үрэгдэн, эндгүй тэндгүй хаягдсаныг үзлээ.

Өмнөговиос 27 жилийн өмнө хүүгээ цэрэгт илгээн алдаад одоо хүртэл хаана оршуулагдсаныг мэдээгүй айл байгааг мэдлээ. Хөлгүй, хараагүй, соноргүй болсон цэргүүд Монголын батлан хамгаалахын эрхтнүүдийн нүд рүү мухар хөл, хараагүй нүд, соноргүй чихээ үзүүлээд ярилаа.

Олон олон ээж уйлан хайлан, үрээ эх орныхоо дуудлагад явуулаад энхийн цагт алдсанаа ярилаа. Үүнээс илүү эмгэнэл гэж байх уу. Энэ бол чин үнэндээ үеийн үед батлан хамгаалах яамыг толгойлж ирсэн, эрх барьж байсан хүмүүсийн үнэнхүү буруу. Төр засгийн буруу.

Зүүний үзүүрт ширхэг буудай тогтохын үлгэр боломжоор энэ дэлхийд ирсэн аавын хөвүүд яагаад ингэж яргалал, тамлалын дор бурханд одсоор байх юм бэ. Монголын төр гүн уучлал эрж, хариуцлага, сахилга батыг Батлан хамгаалахад нэн шинээр мөрдөх хэрэгтэй болжээ.

Дамбийн Дорлигжав, Ренчинсамбуугийн Одонбаатар, Нямаагийн Энхболд, Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Жамъяндоржийн Батхуяг, Жадамбаагийн Энхбаяр, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Мишигийн Сономпил, Шаравдоржийн Түвдэндорж, Цэрэндашийн Цолмон, Лувсанвандангийн Болд, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Гүрсэдийн Сайханбаяр гээд үе үеийн энэ олон Батлан хамгаалахын сайдууд энэ салбарын төлөө үнэндээ юу хийсэн бэ.

Юу ч л хийгээгүйг зөвхөн тэр 27 жилийн өмнө цэрэгт явж үрэгдээд эдүгээ болтол эх эцэг нь хаана оршуулагдсаныг мэдээгүй байгаа түүх л шууд илэрхийлж байна биш үү. Ямар цэвдэг хүйтэн яам, төр бэ. Хүний амь, хүний үнэ цэн Монголд ийм л болсон. Энэ бол бүх салбарт байгаа.

Ийм хариуцлагагүйн "зуд" нүүрлэсний гайгаар Монголд утаанаас болж үй олноороо уушгины хавдраар нас барах болсон.

Ийм болохоор л Монголд Хавдрын эмнэлэг чихээстэй байгаа. Ийм болохоор л Монголд авлига, хээл хахууль нүүрлэсэн байгаа.

Ийм болохоор л Монгол хүн ядар дорой амьдарч байгаа. Ийм болохоор л Монгол энэ дэлхийд муухай харагдаж байгаа.

Сонгууль болгоноор алтан гургалдайн хоолойгоор амлалт өгнө. Улс төрийн намууд нь. Түүнийгээ ерөөсөө биелүүлдэггүй. Тэгээд л дахин дахин сонгогдоод байна. Ардын нам сүүлийн найман жил засаглаж байна. Ард түмэнд юу өгөв өө. Амлалт нь биелсэн үү.

УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн биелээгүй амлалтаа хорин оных биш, 16 оных гээд мэлзэж байна. Биелүүлдэггүй амлалтыг амладаг Ардын намын засаглалын автор Д.Амарбаясгалан нарт ард түмэн итгэсээр, дарлагдсаар байх юм уу.

Монголчууд ингэж хэнэггүй дүлий явсаар дуусах юм уу. Батлан хамгаалахын салбар үүнийг маш тодорхой илэрхийллээ.

Монголын ард түмэн эрх баригчдаас амлалтыг нь нэх ээ. Биелсэн биелээгүйг нь нэг бүрчлэн тооц оо. Зүйл заалт бүрээр нь.

Ардчилсан нам аа, Одонгийн Цогтгэрэл ээ, Лувсаннямын Гантөмөр өө, ХҮН-ын Тогмидын Доржханд аа, эх орон чинь сөрөг хүчнийг үгүйлж байна. Та нар эрх баригчдаасаа амлалтыг нь асууж, биелэлтийг нь нэхээч! Чадах уу!

Та нар сөрөг хүчин шиг байж чадахгүй байгаа учраас манай амлалт.мн сайт эрх баригчдаас амлалтыг нь нэхэж, ард түмний дуу хоолой болж ажиллах болно.

Б. ДОРНО

Amlalt.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх 2023-12-01 10:08:10
    Сүүлийн 7.5 жил сөрөг хүчний үүргээ тун хангалтгүй гүйцэтгэсэн АН энэ УИХ ын намрын чуулган дуусахаас өмнө Засгын газрын мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлд дүгнэлт ...
  • ulzii 2023-12-01 04:27:35
    nehehgui bugd hulgaichid sh dee
  • ХУУЛЬЧ  2023-11-23 10:28:06
    АЛЬ Ч УЛС ТӨРИЙН НАМЫН АМЛАЛТ ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ АВААД ОЛОНХИ БОЛОХООР ДОТОРОО ЗОДООН ХИЙДЭГ. МОНГОЛД УЛС ТӨРИЙН НАМ ТӨЛӨВШӨӨГҮЙН ШИНЖ Л ДЭЭ.,МУУЛЖ ЭРХ АВАХГҮЙ
  • Zochin 2023-11-23 04:54:05
    Амлалт бол үнэхээр хошин шог шиг бсон шүү дээ юу ч хийгээгүй худлаа амлаад л бдаг татвар буулгана гэсэн бүх татвар нэмэгдсэн одоо бас УБ явж бгаа бүх машины
    • Зочин Дорнод 2023-11-26 13:22:31
      Ковид гараагүй бол биелүүлэх л байсан МАЛАА ...
  • зочин 2023-11-23 02:33:03
    өөхсдөө юу ч хийхгүй хийх учраа олохгүй ,хэн нэгний амоаои нэхэх нь битгий хэл гар хөл эвээ олохгүй улс юун амлалт нэхэх вэ зүгээр ажлыг нь хийлгээд хар
    • Зочин Дорнод 2023-11-26 13:23:27
      АН өөрсдийнхөө толгой дээрх өвсөө хараа...
      • Батбилэг 2023-11-27 01:25:08
        АН- Элбэгдорж,Баярцогт, Дорлигжав, Да Ганболд гэх мэтийн Монголын дайснуудаасаа салж Сайханбилэг мэтийн оргосон хулгайчуудаа авчирч хуулийн байгуулагад хүлээлгэ...