Д.Эрдэнэбилэг нарыг шүүх маргаашийн хурлыг ард түмэн маш их харж байна!

Маргаашийн шүүх хурлаас маш их өөрчлөлт ирнэ гэж ард түмэн харж байна. Монголын цагаан захтнууд, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг шүүх асуудал нийгэмд эхлээд маш цуурай, том өнгөнөөс илэрхийлэгддэг ч, мөн чанартаа тэгсгээд мартагддаг, гэмтнүүд ял завшдаг байдал тогтоод удлаа.

Прокурорын дэргэд дэх Мөрдөн байцаах албыг үгүй болгосноор энэ асуудал улам бүүр гаарч, цагдаагийн хурандаа нар өөрсдөө гэмт хэрэгтэнтэй "хуйвалддаг" болж, алтан бөгжтэй прокурорууд олширч асуудлыг эрх мэдэлтний талд шийдвэрлэдэг "шүүгчид" гаарлаа.

Хэдэн ишигний "гэмт хэрэгтэн" ардууд эрх чөлөөгөө хасуулж байхад, эх орноо цөлмөгсөд улам бүр тарвалздаг болоод удаж байгаа. Эрх мэдэлтнүүд, авлигачдыг шүүх асуудал арван жилээр хойшлогдож, улмаар сарнин замхардаг.

Маргааш Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөтөл цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдэд гарсан, шамшигдуулан залилж, улс эх оронд онц хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал болох юм.

Энэ хурлын үр дүнг үнэхээр гараасай, үнэн зөв шийдэгдээсэй гэдгийг ард түмэн үнэхээр харж байна. Энэ шүүх хурал л үнэхээр шударгаар шийдэгдэж, гэмт хэрэгтнүүд учруулсан хохирол, шударга бус, авлигач, идээч уугаач бирдийн шуналдаа таарсан ял зэмээ авах нь Монголын ард түмний хувь заяа, шударга ёсны эрх чөлөө, үнэлэмжид туйлын чухал болох юм.

Монголд хэдэн тэрбумаар нь, их наядаар нь идэж хулгайлж, улс төр, шүүх , намыг, гишүүдийг хүртэл авлигадан хүссэнээ хийдэг, хийлгэдэг байдал маргаашийн шүүх хурлаар эцэс болох ёстой.

Ингэж төрөөсөө, улсаасаа, эх орноосоо, ард түмнээсээ дээгүүр эрэмбэ эдлэн цөлмөгсдийг хойшид ингэж болохгүй юм аа гэдэгт маргаашийн шүүх хурал хариу хэлэх ёстой.

Сахал Д.Эрдэнэбилэгийн толгойлсон гэх энэ хэрэгт сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Батбаяр, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Сугар нарын өндөр тушаал хашиж байсан хүмүүс, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, Д.Эрдэнэбилэгийн шадрууд болох Э.Шижир, Ц.Пүрэвтүвшин нарын хорь гаруй хүний яллагдах асуудал яригдах юм.

Монголд шүүх гэж байгаа бол, үнэн зөв ажиллаж эхлэх гэж байгаа бол, үнэн зөв ажиллах бол маргаашийн шүүх хурлаас бүгд харагдана.

Ард түмэн үүнийг маш тодорхой ажиглан анзаарч байна. Лавтайяа зургаан жил хойшилсон шүүх хурал шүү дээ. Эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудыг шүүх асуудал Шүүхийн байгууллага дээр сарнин замхардгийн сүүлч маргаашаар хязгаарлагдаасай, шүүх шинэчлэгдээсэй, олон нийт харж л суугаа шүү.

Т.ГАРЬД

Amlalt.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-11-22 07:27:00
    Харж л байя даа уул нь бүрэн шийдээд хулгайч нар нь ял аваад явдаг бол сайн л бна шүү .ард түмэн хүсэж бна гэхдээ дандаа л ардчилсан намын хүмүүс байх шиг
  • Зочин 2023-11-22 05:23:04
    Ц.Элбэгдорж ьэргүүтэй этгээдүүд байгаа биздээ. Шүүх нь яллаж чадахгүй биздээ. Ард түмэнд яллах эрхийн өгчихвөл шударга БОЛОН ДОО. "АРДЫН ШҮҮХ БАЙГУУЛАХ"
  • Шоу,2 сонгууль 2023-11-22 02:37:53
    Эрдэнэтийн 49%ийг Охсоос авчирсан Энэ баатарлаг Сахал Эрблгээр 2020,2024 он гд 2 Сонгууль дараал шоу хийж бнадаа.МАН 7 их наядын шууд худалдан авалт хулгайгаа !...
  • zochin 2023-11-21 05:11:38
    shuuhiinhen n oorsdoo zovshoorol olgood hil davuulaad yavuulchihsan gee biz dee. Mongold baihgui huniig yaj yallah yum?
  • Зочин 2023-11-21 02:06:38
    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөтөл цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдэд. Эдгээр үйлдвэрүүдийг идэх гэж байсан шуналтнууд да. Монголын ард түмнийг басаж чадса...
  • МАН луйвар 2023-11-21 02:02:53
    МАН ногоон,улаан,давхар,шар автобусны 900 тэрбумын хулгай луйвар,Эрдэнэт,ТӨК д шууд шахсан олон их наядын луйвараа Шүүж шорондоо хэзээ орох вэ.Сахал чнь Орсын с...
  • Баатар 2023-11-20 08:18:54
    ЭРДЭНЭТИЙН 49% ОРСООС АВЧИРСАН ЭНЭ БААТАРЛАГ ХҮНИЙГ ШОРНД ХИЙЖ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ 8 ЖИЛ ОРИЛЛОО.1 ТОНН ЗЭС 8500$ БОЛСОН. МАН ы хулгайч нар Эрдэнэтэд бараа шах...