Цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журмыг өөрчлөхөд Оюутны холбооны саналыг хүлээн авч тусгана
БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн Монголын Оюутны холбооны удирдлагыг хүлээн авч уулзжээ. 
Уулзалтад Монголын Оюутны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.  
Талууд эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ. 



МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна. 
Энэ асуудлын тухайд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа юм. Тиймээс тухайн ажлын хэсэгт оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.  

Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ уламжилсан. 
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнээсээ нэг дайчнаа цаг бусаар алдсандаа бид бүхэн харамсан эмгэнэж байна гэдгээ илэрхийллээ.



Түүнчлэн ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна. Оюутны холбооны удирдлагуудад залуусынхаа дуу хоолой, төлөөлөл нь болж байгаад талархаад, цаашид хугацаат цэргийн алба хаасан оюутнууд болон албаа хааж байх хугацаандаа их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайл болгох талаар хамтран ажиллахыг залууст уриалж, эх орондоо хэрэгцээтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг захин сурлагын амжилт хүслээ.

 
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.