Цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч 21 настай залуу нас барсан харамсалтай хэрэг болсон. Хэргийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа.

Дээрх харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл шуурхай хуралдаж хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, дараахи тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болжээ.

• Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх;
• Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах  /цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдал, ахуй хангалт/
• Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч бүх ангиудад үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах;
• Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах;
• Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах хүсэл эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах; 

Дээрх ажлуудыг яаралтай зохион байгуулах үүргийг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхийг сануулсан байна,

Түүнчлэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгоод байгаа юм.
 
С.Гэрэл
www.olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2023-11-17 05:36:53
    УГ НЬ ЭНЭ БҮХ АРГА ХЭМЭЭГ УРЬЧИЛААД ХИЙСЭН БОЛ ЦЭРГИЙН АЛБА ӨӨР БАЙХ БАЙСАН ДАА .,,,ОЛОН ЖИЛИЙН УЖИГ ӨВЧИН ТИЙМ Ч АМАР АРИЛАХГҮЙ ДЭЭ.