Газын зурвасынхаас НЭТ ҮЙМЭЭН гадаа чинь өрнөж байна ДАРГА НАР АА

Хүйтний улирал айлчлан ирлээ. Үүнтэй зэрэгцэн түгжрэл, утаа гээд нийслэлчүүдийн толгойг өвтгөдөг түм буман асуудлууд ЦАС МЭТ БУДРАВ, УУР МЭТ ДЭГДЭН ИДЭВХЖИВ. Урины цагт умартсан бүхэн сэргэв. Угтаа одоо л жинхэнэ Улаанбаатарчуудын амьдрал эхэлж байна.

Энэ намартаа уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэж, нийслэлчүүд унаагүйдэхийн зовлонгоос ангижрах эерэг товтой байв. Гэтэл манай дарга нар түмнээрээ даажигнаж, олны эрх ашгийг хувийнхаараа сольчихсон. Хуучин автобусыг шинэ мэтээр итгүүлэн оруулж ирж, хуудуутай явдал өрнөсөн.

Түүнийх нь гавьяагаар өнөөдөр иргэд автобусны буудлууд дээр АМЬДААРАА ТАРЧИЛЖ байна. Хүлээгээд, хүлээгээд автобус мөд ирэхгүй. Ирсэн ч түүнд нь багтахын зол байхгүй. Алх эсвэл ХӨЛДӨЖ ҮХ гэсэн л хоёр сонголт байх. Өрөвдөлтэй, эмгэнэлтэй.

Өглөө, оройн цагаар буудлууд дээр бичил дайн өрнөж байгаа. Тийн хэлэхэд дэгс болохгүй. Яана вэ хэдүүлээ. Яаж энэ өвлийг давах...

Манай цагдаа, хууль, шүүхийн байгууллагынхан даруй НОГООН АВТОБУСНЫ гэх хэргийн үнэн мөнийг олж, эзэн холбогдогчдыг нь нот тогтоож, зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Ард түмэн тийн шаардаж байна, хүсэж байна. Мөн хотын удирдлагууд ч нийслэлчүүдийнхээ бодит нөхцөл байдлыг мэдэрч, зохих арга хэмжээг яаралтай авбал сайн сан. Тиймгүй л бол горьгүй. Газын зурвас яах вэ, гадаа чинь, гудамжинд чинь л жинхэнэ ДАЙН БОЛООД БАЙНА дарга нар аа. Сэрээч, сэхээрээч...

Д.Сүрэн

Sanuulga.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2023-11-15 02:10:25
    УБ-ын энэ бүх зовлон ганц өчигдөр, өнөөдөх бий болчихсон юм биш, олон жил бугшин хуримтлагдсан, үе үеийн Засаг дарга, Засгийн газрын нүгэл!!
  • Иргэн  2023-11-12 11:26:03
    Европид нэг удаа нийтийн тээврийн хэрэгслээр явахад 2.50 Евро буюу 9000 төгрөг төлдөг. Монголд автобусны төлбөр хэт бага байна.
  • zochiin  2023-11-12 01:48:40
    Huduu garch ajil hudulmur hiigeech end shavaaraldaj baihaar.Tend eruul agaar gazar ajil hudulmurluvul bugd bna.
  • О.Балдангомбо 2023-11-11 04:14:49
    Төлсөн мөнгөө оргүй алдаж байхаар, түүний оронд орж ирсэн автобусуудыг тордож байгаад ашиглах талаас нь бодвол яасан юм бэ ? Ядаж гайгүйг нь туршилтаар явуулж ү...
  • Зочин 2023-11-10 04:55:30
    Манайд бүх юм болохгүй бүтэхгүй л бна даа хурдан хариуцлага тооцоод арга хэмжээ аваад яваа ч дээ
  • иргэн 2023-11-10 00:29:18
    Хотын зам талбайн ялангуяа явган хүний замын цас мөсийг арилгаачээ. Ойрхон газаот алхая гэхээр халтираад явж чадахгүй байна.
  • Зочин 2023-11-09 11:35:23
    Өнөөдөр түгжрэлгүй 2-3 цагийн КТМС дээр 5-р автобусыг 1 цаг хүлээж байж нэг юм суулаа. Ер нь маш цөөн автобус явж байна. Лаларын МАН-Мафи аа..
  • зочин 2023-11-09 08:58:47
    Түгжрэлийн сайдаа автобусндаа сууж сурья. Даанч автобус ирдэгүйээ. Та автобус явуулаач.
  • зочин 2023-11-09 08:04:22
    МАН аа сонгоод үхэцгээ гөлөгнүүдээ