“Айлаас эрэхээр авдраа уудал“ гэдэг дээ...

Бид алт, зэс, нүүрсээ зарж амьдарч байгаа, үүнийгээ бид , хэрэглэсээр, экспортолсоор он жилүүдийг үдэв. Эдийн засгийн агуулгаар шүү дээ.

Улс орон гэдэг бол эдийн засгийн тусгаар тогтнолоор л эдүгээ оршихуйгаа илүү тодорхой тунхагладаг болсон. Монголын газар дор нүүрс их. Нүүрс гэвчиг ойрын жилүүдийн хэрэгцээ байх нь. Бидний түрийвч нүүрснээс үл хамаарсан, алт, зэсээс үл хамаарсан илүү эрх чөлөөлөг, илүү бядлаг шинэ тулгуур, шинэ тэмүүлэл рүү эрмэлзэж байх ёстой.

Үүний нэг жишээ, тод илэрхийлэл бол ураны экспорт. Монголчууд бидэнд гал гаргадаг бүхий л түүхий эд нь бий. Гагц чүдэнз нь үгүй буй. Тэгвэл тэр чүдэнз нь уран. Дэлхий энэ чүдэнзний эрэлд, үүний төлөө байдгаа барьж байгааг бид харж байгаа биз дээ. Ямар ямар, том том орны төлөөллүүд энэ онд Монголд айлчлав. Тэргүүн зэргийн, манай удирдагчдаас горь шилсэн үг уранд л төвлөрч байгааг монголчууд анзааран, гярхай харж л байна.

Бид уран хэмээх дэлхий шилж, эрж байгаа чүдэнзээ, эрдэнэсээ олборлон зарах цаг хэдийнээ болсон.

Мөдхөн, Францын “Орона майнанг”-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж хэлэлцэх ажлыг Засгийн газар хийх нь шиг байна. Үүнд монголчууд нэгэн үзүүрт сэтгэлээр хандан, дэмжин төлөвшүүлэх нь манай онох зорилт гарцаагүй мөн.

Дэлхийн хөгжсөн орнууд өнөөдөр уран дээр суурилсан эрчим хүчээр үйлдвэрлэл, эдийн засгаа тэтгэж ертөнцийг тэргүүлэн удирдаж байна. Тэдний эрэлт, амин зуулга, эрх ашиг болж тэр эрдэнэс нь манай Дорноговийн Улаанбадрахын Зөөвч овоо орд юм.

Зөөвч овоог зөөлөн билүү болгомоор байна аа, олон түмээн. Ураныг ойлгуулах, ураныг хэрхэн үзэх талаар монголчуудын ойлголт тун тааруу. Гурван хөлтэй мал, сацрагаас үүдсэн мутаци гэсэн үл бүтэх, бүдүүлэг сэнхрүүлэг сурталчилгааг, манай бүдүүн ширхэгжсэн оюун санаанд хэн тариад байгаа нь ойлгомжтой шүү дээ.

Биднийг галгүй байлгах, биднийг хараат байлгах, биднийг хөгжил тааруу байлгах, биднийг гал гуйлгуулах сэтгэлгээ бүхий эргэн тойрноос л шүү дээ. Үүнийг мэдэж ядах зүйлгүй.

Иймээс монголчууд маань илүү сийрэг байж, гуравдагч ертөнцийн хөрөнгө оруулалт, дэлхийн тэргүүлэх технологийг олон талтаар улс орондоо татах үйл явцыг дэмжин, эдийн засгаа солонгоруулах нь манай тэргүүлэх зорилт, амин эрх ашиг байх ёстойг бодож, бурангуй сэрэмжлүүлгийг онхид орхих хэрэгтэй.

Урвалжиж, боловсруулалтад ороогүй уран ямар ч эрсдэлгүй ээ гээд гараараа бариад харуулж байна, “Мон атомын”-ын дарга Д.Далайжаргал. Хэрсүү нь дэндсэн сэтгүүлч Авиан Баатархуягтай зогсоод шүү. Хүмүүс ойлгоод л байх шиг байна. Эргэлзээ нь тэнэрээд л байх шиг. Зөв шүү дээ. Ингэж бид дэгжих учиртай.

Мэргэжлийн байгууллагууд нь шалгаад, тогтоогоод ямар ч эрсдэлгүйг нотлоод өргөн дэлгэцээр тайлбарлаад л байна билээ шүү дээ. Үзэцгээж байгаа монголчууд. Бид хүнээс дутах юу байна аа. Дэлхийд урантай цөөхөн орон байна. Тэрийг нь боловсруулж, ажилладаг мөн цөөхөн орон байна, Франц тэргүүтэй. “Орона” манайд ажиллаад хориод жилийн нүүр үзлээ. Бид дэвшлийг гүйцээж, эдийн засаг болгоогүй л байна.

Гэтэл мөн цаг үед Казахстан “Орона”-ыг таалсан, өнөөдөр дэлхийн шилдэг уран экспортлогч, дэлхийн шилдэг тоглогч болчихсон, эдийн засгаа хэд дахин үржүүлчихсэн, томорсоор. Эдийн засгийн үржүүлэгчээр үржүүлэгдэнэ гэдэг ойлголт байдаг. Үүнийг казакстанчууд төгс нотолчихлоо.

Бид яагаад үүнээс азнах ёстой вэ, огтоос дутах ёсгүй, одоо нэн бузгай нэхэх учиртай. Ингэж эдийн засгаа тэлнэ, илүү ногооноор тэтгэн солонгоруулна. Тэрбум долоон зуун сая долларын гэрээ, АМНАТ, татварууд, ажлын байр, бүгд эдийн засгийн тулгуурууд.

Бид инээмсэглэн таалах ёстой. Бид нүхэн жорлонгоосоо салах хэрэгтэй, гол нь “нүхэнжсэн” сэтгэлгээнээсээ салж дэлхийн эдийн засаг дотор “эргэлдэх” ёстой. Хөрөнгө оруулалтууд солонгорч, дэлхийн эдийн засаг хүссэн хүсээгүй бидний баялгийг хараачилж байхад, бид гаднаа хөрөнгө оруулалтын уясан морьгүй, уух ундгүйдэж суух ёсгүй.

Ядуурал гэдгийг яаралтай халах ёстой. УИХ-аас ажлын хэсэг гарч Франц орж “Орона”-г мухарлаад ирсэн байна лээ шүү дээ. Нэгэн гишүүн нь болох Ж.Бат-Эрдэнэ “Нийт бидний яриад байдгаас шаал өөр юм байна аа. Технологи гэдэг чинь тэр байна. Тэр бүдүүлэг шар сурталчилгаа, сэтгэлгээнээсээ бид хагацах ёстой юм билээ” гэдэг агуулгаар ярьчихсан л байна лээ. Сахал Ж.Бат-Эрдэнэ саваагүй юм ярьчихааргүй, бас буурьтай сэхээтэн.

Хөгжлийг, эрчим хүчийг "Айлаас эрэхээр авдраа ухаж" хэрэгжүүлье.

Уранаараа уран тоглоё оо , та минь ээ, монголчууд аа. Ухаантайхан байж дэлхийн эрэмбэтэй хөгжицгөөе л дөө.

Өвөг дээдсийн үлдээснийг үр хүүхдүүд нь зөв хэрэглэх хэрэгтэй. Үүрд дараад хөгжихгүй. Үүнийг мэдэхтэйгээ ард түмэн билээ, Монголчууд.

Б.ДОРНО

Эх сурвалж: Amlalt.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2023-11-15 02:07:38
    Монгол ураан олборлох, атомын эрчим хүчтэй болохыг оросууд л эсэргүүцдэг, тэдний хөлсний троллууд харааж зүхээд, мэдэмхийрээд гүжирдээд эхлэнэ, харж л байгаарай...
  • О 2023-11-13 23:17:54
    Хамгийн хорлонтой аргаар олборлохнь .эх орныхоо хэвлий рүү ,?,нүхэн жорлон ямар айхтар нэвчиж халдвар тарааж байна..уух у
  • О.Балдангомбо 2023-11-09 03:33:06
    Ураны талаар ард түмний тархийг сайн угааж байна. Уранаа гаргая. Харин хариуд нь Атомын цахилгаан станцтай л болчихмоор байна ш дээ. Тэгвэл наймаа таарна.
  • Зочин  2023-11-07 11:37:37
    Галаар тоглох амаргүй...араа даах хэрэгтэй
  • Иргэн  2023-11-06 12:11:50
    Wireless charging-т зэс ашигладаггүй юм. Монголчууд удахгүй экспортгүй болох нь ээ.
    • Зочин 2023-11-07 08:22:39
      Wireless charging төхөөрөмж хүртэл ирэх цахилгаан зэсээр ирнэ. Тийм учраас санаа битгий зов.