Томуу, томуу төст өвчний дэгдэлт багастал эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
Сүүлийн үед нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт хариуцсан тэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.
 
-Өнгөрсөн онтой харьцуулахад томуу, томуу төст өвчний дэгдэлт энэ жил ямархуу байгаа вэ?
 
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, энэ сарын 15-21-ний хооронд буюу долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотой өвчлөл энэ сарын 8-14-нөөс 0.7 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 73274 хүнд амбулторын үзлэг хийснээс 8588 тохиолдол гарсан гэсэн үг. Дүүргүүдийн хувьд энэ сарын 8-14-ний өдрүүдийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар 3.6, Хан-Уул 2.1, Баянгол 1.9, Налайх 1.5, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт амбулторын үйлчлүүлсэн иргэдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлагын 1128 тохиолдол буюу 50.9 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон. Ерөнхийдөө хүүхдийн өвчлөл ийм байдалтай байгаа.
 
-Сүүлийн үед эмнэлгүүдэд хүүхдийн тасаг хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа гэсэн. Ер нь нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдийн орны ачаал аль хэр байгаа бол?
 
-Энэ сарын 8-14-ны байдлаар орны ачаалал 669 орон дээр 847 хүүхэд хэвтэж байсан. Энэ нь дунджаар 71.4 хувиар орны ачаалал хэтэрсэн байдалтай байсан гэсэн үг. Манай харьяа эмнэлгүүдийн төвшинд үзэхэд, Багахангай, Чингэлтэйн эрүүл мэндийн төвүүд орны ачаалал нэг дахин нэмэгдсэн, Хан-Уул 85, Баянгол 68.5, Сүхбаатар 68, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 61.6 хувиар тус тус хэтрэлттэй байсан гэдгийг бид хандалтаараа тогтоосон.
 
 Түүнчлэн эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн дунд томуу, томуу төст өвчний онцлог тандалт хийдэг. Энэ сарын 8-14- ний байдлаар 364 хүн шинээр эмнэлэгт хэвтсэнээс 47.3 хувь нь томуу өвчтэй байсан. Эдгээр томуутай хүмүүсийн ихэнх нь буюу 98 хувь нь хүүхэд эзэлсэн. Энэ үе бол улирлын шинжтэй томуугийн дэгдэлтийн үе. Гэхдээ урьд жилүүдээс бага зэрэг их байна. Ерөнхий боловсролын сургуулийн амралт урт хугацаанд буюу cap гаруйн хугацаанд амрах хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага ангийн хүүхдүүд өвчлөл бага байхаар зохицуулагдаж байгаа. Тиймээс хүүхдүүдийн дундах томуу өвчний дэгдэлт буурах магадлалтай.
 
-Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
 
-Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг аравдугаар cap буюу томуугийн дэгдэлтийн улирал эхлэхээс өмнө угтаж зохион байгуулж явуулдаг. Тухайлбал, урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг иргэдэд хүргэх, эмнэлгүүдийн томуугийн үед ажиллах бэлэн байдалд бэлэн байх бэлтгэл хангах, иргэдийг дархлаажуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Түүнчлэн өвчлөл эхсээд зайлшгүй ор нэмэх шаардлагатай эмнэлгүүдийн орыг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын цагийг уртасгах зэрэг зохион байгуулалтын ажил хийгдээд байгаа. Мөн эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудын ачаалал ихэсч байгаатай холбоотойгоор тухайн эмнэлгийн насанд хүрэгчдийн орны 20-30 хувийг хүүхдийн туслаж үйлчилгээнд шилжүүлсэн.
 
-Ийнхүү уртасгасан цагийн хуваариар ажиллах хугацаа хэзээ дуусгавар болох вэ?
 
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 17-19 цагийн хороонд цагаа уртасгаж ажиллаж байгаа. Амралтын өдөр буюу бямба гарагт 10-14 цагийн хороонд иргэдэд үйлчилгээгээ үзүүлнэ. Бид томуугийн байдлыг ажиглаж байгаад дэгдэлт тодорхой хэмжээнд бууртал эмнэлгүүд утасгасан цагаар ажиллах болно. Өөрөөр хэлбэл, амбулторын нийт үзлэгийн зургаагаас доош хувьд хүрсэн цагт эмнэлгүүдийг энгийн цагийн хуваарийн дагуу ажиллуулана.
 
-Томуушйг дэгдэлтийн улирал эхлэхээс өмнө угтаж иргэдийн дархлааг сайжруулах үүднээс витаминжуулах ажлыг хэр хийдэг юм бэ?
 
-Витаминжуулах ажлыг жил бүрийн томуугийн дэгдэлтийг угтаж хийдэг бэлтгэл ажлын нэг хэсэг. Тухайлбал, эмнэлгийн ажилчдаа дархлаажуулдаг. Томуугийн дархлаажуулалт өөрөө сайн дурын дархлаажуулалтад ордог учир тодорхой хэмжээний төлбөртөйгөөр хүссэн хүн томуугаар өвдөхгүй байхыг хүсвэл ХӨСҮТ дээр очоод дархлаажуулалтад хамрагдаж болно.
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:10:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах