“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 40 дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Жамбын Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр баталсан. Харин Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор  Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ганибалын Амартүвшинг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталжээ.
Мөн тус дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганг томилжээ. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул Намширын Нарантуяаг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.