Мексикийн Акапулько хотыг дайран өнгөрсөн “Отис” хар салхинд 27 хүн амь насаа алджээ

“Отис” хар салхины улмаас Мексикийн алдарт Акапулько амралтын газрын ойролцоо байгалийн аюулт үзэгдэл болсон талаар өчигдөр мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар тус бүст 27 хүн амь насаа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болж олон арван барилга байгууламж болон дэд бүтэц нурсан талаар CNN мэдээлжээ. Цэрэг, цагдаа нийлсэн 1000 орчим алба хаагч хариу арга хэмжээ болон сэргээн босгох ажилд пүрэв гарагаас оролцож эхлээд байна гэж тус улсын ерөнхийлөгч Андриа Манул Лопез Обрадор хэлжээ.


Ойролцоогоор, 500 мянган айл өрх, аж ахуй нэгж байгууллага тог цахилгаангүй байгаагаас зөвхөн 40 хувийг нь сэргээн засварлаж цахилгаанд холбож чадсан талаар тус улсын цахилгаан эрчим хүчний албаны дарга хэлэв.
Акапулько нь жуулчид их аялдаг зочид буудлын барилга байгууламж ихтэй хот. “Отис” хар салхины улмаас зочид буудлын 80 хувь нь их, бага хэмжээгээр хохирол амсаад байна гэж хотын дарга, Гуерро Эвелин Салгадо хэлсэн байна. Мөн аялалаар ирсэн жуулчдыг нүүлгэн шилжүүлэхэд 30-40 том оврын автомашин ашиглаж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN.com
Б.Гэрэлзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2023-10-27 09:41:24
    Хар салхи гэж манайд байддаггүй нь сайхан юм даа байдаг бол монгол гэр хамхууль шиг юм болно биз