Э.Содномпилжээ Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.

Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд Ираны тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа. Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж байна.

Медаль хүртсэн тамирчдын медалийг БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссын дарга Насанбатын Оюунбат гардуулан өглөө.

Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран (2 тамирчин) улсын шилдэг долоон тамирчин эрх авч өрсөлдлөө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.