Б.Гантулга: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор далд эдийн засгийг бууруулна

“CEO” клубийн гүйцэтгэх захирал Б.Гантулга,  эдийн засагч Д.Ангар нар  НӨАТ, татвар, далд эдийн засгийн талаар тооцоо судалгаа танилцууллаа. НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оноос иргэдэд олгож эхэлсэн. Уг хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлтүүд гарсан талаарх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтын өмнөх жилүүд буюу 2012-2016 оны хооронд ДНБ 16.6-23.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин нийт татварын орлого 4.2-4.9 их наяд болж өсчээ. Тэгвэл 2017 оноос НӨАТ-ын буцаан олголтын систем ажиллаж эхэлснээр 2022 оны байдлаар 53.8 их наяд төгрөгийн  ДНБ-тэй эдийн засгаас 15.5 их наяд төгрөгийн татварын орлого олсон байна. Энэ нь 29 хувиар өссөн гэсэн үг. Энэ талаар “CEO” клубийн гүйцэтгэх захирал Б.Гантулга байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад НДШ, НӨАТ, банкны зээлийн хүү хамгийн их хүндрэл учруулдаг. Өнгөрсөн хугацаанд  бизнес эрхлэгчид НӨАТ-ын албан татварыг бууруулах санал, санаачлага гаргаж Засгийн  газар, УИХ-д  хүргүүлсэн. Гэсэн ч бидний дуу хоолой  хангалттай хэмжээнд хүрээгүй. Татварын  орлогоос бүрэлдэж байгаа төсөв жил бүр нэмэгдэж инфляц нэмэгдэх гол хөшүүрэг болж байна. Нөгөө талдаа Монголбанк инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ нэмдэг. Энэ нь  хувийн хэвшлийн бизнесийн орчинг хязгаарлаж, төртэй холбоотой бизнес эрхлэгчдийн бизнесийн хэмжээ нэмэгддэг.

2022 оны судалгаагаар төр болон төрийн өмчит компаниудын ДНБ-д эзлэх хэмжээ 54.6 хувь болж өссөн. Энэ цааш үргэлжилбэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу  ойртох  нөхцлийг бүрдүүлэх юм. Тиймээс  НӨАТ-ын иргэдэд очих буцаан олголт, урамшууллын хэмжээг нэмэгдүүлж таван хувь болгох санаачлагыг бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжиж байгаа. Монгол Улсын эдийн засаг ДНБ-ий 16.5 хувьтай тэнцэх далд эдийн засаг байна гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргасан. Далд эдийн засаг нь ямар нэгэн баримт бичиг орлогод бүртгэгдэхгүйгээр,  нууцаар явж байдаг. Манай улсын бизнес эрхлэгчид  татвараа шударгаар төлдөг, төлдөггүй  гэсэн хоёр талд хуваагдсан байна. НӨАТ, орлогын албан татвар бусад шимтгэл хураамжаа хууль журмын дагуу төлдөг бизнес эрхлэгчид  10-30 хувийн өрсөлдөөний сул байдалд орж байна. Харин татвар төлдөггүй бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ арван хувиар хэрэглэгчдэдээ худалдаалах боломж бүрдэж байгаа юм.  Тиймээс  НӨАТ-ын буцаан олголт хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг болон татвараас зайлсхийж байгаа бизнес эрхлэгчдийн тоог тодорхой хэмжээнд бууруулахад хөшүүрэг болсон үр дүнтэй ажил гэж хэлж болно.  Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж таван хувь болгосноор  хэд хэдэн эерэг үзүүлэлт гарна. Тухайлбал, баримт бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэнэ. Ингэснээр  бизнес эрхлэгчдийн орлого сайжирч, далд эдийн засгийг бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ. Мөн бизнесийн өрсөлдөөний орчин шударга тэгш болно. Эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Мөн автомашин худалдан авч буй иргэн  НӨАТ-ын баримтаа  авах боломж бүрдэх юм” гэлээ.

Харин эдийн засагч Д.Ангар “НӨАТ-ын иргэдэд очих буцаан олголт, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэхийг хууль дээдлэх зарчим талаас нь дэмжиж байна. Хуулийг хүн бүр дагаж мөрдөх ёстой. Харин НӨАТ нь Монгол Улсын эдийн засаг, эрх зүйн орчинд том гажуудлыг бий болгож байна. Учир нь бизнес эрхлэгчид НӨАТ-ын баримтаа  авах уу эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хөнгөлүүлэх үү гэсэн сонголтыг иргэдэд өгч байна. Энэ нь хууль хэрэгжихгүй байгаа нэг дүр зураг болж байна” гэсэн юм.

Уг ажлын хүрээнд CEO” клубд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 төвд  ажиглалтын судалгаа хийжээ.  Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 65.1 хувь нь  бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа харилцагчаасаа “НӨАТ-ын баримтаа авахгүйгээр хөнгөлөлт авах уу” гэсэн санал тавьдаг байна. Хэрэв иргэд НӨАТ-ын баримтаа авахгүй гэвэл тухайн байгууллагын орлого татварт бүртгэгдэхгүй өнгөрөх нөхцөл байдал үүснэ гэдгийг хурлын үеэр хэлж байлаа.

 “Зууны мэдээ” сонин
П.Амгалан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-10-31 13:39:36
    Зөв ш дээ. Төлсөн татвараасаа өчүүхэн хувийг буцааж авах асуудал ш дээ. Төсвөөс төрөөс авч бгаа биш
  • И. Норовжав 2023-10-31 09:02:11
    НӨАТ нь төрөөс нийгэм , соёл , боловсрол, эрүүлийг хамгаалахад оруулж байгаа хөрөнгө оруулалт, тэтгэмж, цалин,улс эх ороноо , хөгжүүлэх хөрөнгийн ганц эх үүсв...
    • И.Норовжав 2023-10-31 09:10:38
      НӨАТ -ийн хэмжээг багасгаснаар юугаараа цалин , тэтгэмжээ нэмэх , хөрөнгө оруулалтаа яаж санхүүжүүлэх юм вэ. НӨАТ -өө багасгахыг уриалагчид нь ард түмний эсрэг...
  • иргэн 2023-10-27 12:55:22
    худалдан авагчаас 10% нэмж төлөөд 5%-ийн буцаалт авах уу эсвэл баримт авалгүй 10% бага төлөх үү гэж асуувал та аль сонголтыг хийх вэ????
  • Бат 2023-10-26 16:16:06
    5% хамгийн боломжит хувилбар