"Олуулаа" болох боломж алга
Монгол Улсын хүн ам уг нь бол аль хэдийнэ гурван сая даваад явчихсан юм байна. Шилжилтийн хүнд хэцүү цаг үед буюу 1994 оноос хойш 100 гаруй мянган иргэн гадаадын иргэн болоод явчихжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олуулаа болцгооё” гэж уриалж, даян дэлхийн монголчуудыг түүхэн нутагтаа ирэхийг уриалсан билээ. Гэвч 1994 оноос хойш Монголын иргэн болох хүсэлт гаргасан гадаадын иргэн хуруу дарам цөөн байгаа бол 2000 орчим иргэн гадаадын иргэн байснаа Монголын иргэншлээ буцаан сэргээлгэжээ. Бид үнэнээсээ “Олуулаа болъё” гэж бодож байгаа бол гадны улсад хэдэн үеэрээ суурьшсан монгол угсаатан, 1994 оноос хойш гарч явсан 100 гаруй мянган иргэндээ гол анхаарлаа хандуулах ёстой гэдэг нь эндээс тун ч тодорхой харагдана.
 
Гэтэл хууль эрхзүйн орчин хангалттай бүрдээгүйн улмаас Ерөнхийлөгчийн уриалга бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй болдог аж. Тодруулбал, Монголын иргэн болох хүсэлт гаргасан иргэдэд “Амьжиргааны түвшинг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой, түүнийхээ 10 хувьтай тэнцэх орлогыг улсад тушаасан баримттай байх ёстой” гэсэн заалт хамгийн саад болдог. Харъяатын тухай хуулийн Есдүгээр зүйлд Монгол Улсын харъяат болох нөхцлийг зааж өгсөн байдаг бөгөөд хамгийн эхэнд нь “Амьжиргааны чадвар, зохих эх үүсвэртэй байх” гэсэн нөхцлийг бичсэн байдаг. Хуульд орлогын хэмжээг тусгайлан заагаагүй боловч Монгол Улсаас гарах шаардлага аваад өөрийгөө зулын гол болгоно
 

...Монгол Улсын иргэншлээс гарчихаад иргэншлээ буцааж сэргээх хүсэлт гаргасан хүмүүст "Эхлээд харъяалагдаж байгаа улсынхаа иргэншлээс татгалзсаныхаа дараа хүсэлтээ гаргах" шаардлага түвэг уддаг байна...

 
гэж олон нийтийн анхааралд өртсөн өвормонгол Н.Алхаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой байх ёстой юм билээ” хэмээн ярьснаас үндэслэн ингэж дүгнэв. Хуульд нэгэнт тодорхой заагаагүй байгаа учир Монгол Улсын иргэн болох хүсэлтээ ирүүлсэн иргэдэд ялгавартай хандах хуулийн цоорхой болж байгааг анхаарууштай юм. Монгол угсаатай хүн мэдээж тухайн газар орондоо үндэсний цөөнх болж амьдардаг байж таарна. Хаа газрын үндэсний цөөнхүүд сайн сайхан, баян тансаг амьдардаг бил үү. Цагдаа тагнуулын байгууллагаас бол маш сайн шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч заавал баян хүнийг авна гэдэг шаардлагыг биелүүлэхэд хэцүү байдаг болов уу. Харин Монгол Улсын иргэншлээс     гарчихаад иргэншлээ буцааж сэргээх хүсэлт гаргасан хүмүүст “Эхлээд харъяалагдаж байгаа улсынхаа иргэншлээс татгалзсаныхаа дараа хүсэлтээ гаргах” шаардлага түвэг уддаг байна.
 
 МУГТ Д.Мөнхбаяр иргэншлээ сэргээх хүсэлт тавьсан нь Харъяатын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан “Хоёрдмол харъяаллыг зөвшөөрөхгүй байх” заалтаас үүдэн бүтэлгүйтсэн. Германы тал иргэншлээс гаргахаас татгалзсан юм шиг билээ. Иргэншлийн хоёрдмол хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн энэ заалт нь нэг талаараа Монгол Улс сул дорой байгаа мэт харагдуулдаг. Иргэнээ буцааж авахын тулд заавал нөгөө улсаас нь зөвшөөрөл авч байж сэргээж байгааг нь ингэж дүгнэхээс өөр аргагүй. Давхар иргэншлийг зөвшөөрөх ёстой гэж байгаа юм биш, харин эхлээд хүсэлтийг нь хүлээж авчихаад, “Одоо гадны улсын иргэншлээсээ гарчихвал найдвартай зөвшөөрнө” гэсэн итгэлийг төрүүлэх замаар байдлыг эерүүлж болно шүү дээ.
 
“Эхлээд улсынхаа харъяатаас гар, дараа нь иргэншлийг чинь сэргээж ч магадгүй, үгүй ч байж магадгүй” гэсэн ойлгомжгүй байдал тухайн иргэнд дарамт болдог байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн 20 жилд /2013 оны байдлаар/ 2000 орчим иргэн Монголын иргэншлээ сэргээлгэсний бараг тал нь буюу 943 иргэн зөвхөн 2013 онд иргэншлээ сэргээлгэсэн байна. Энэ бол таатай мэдээ. Гэвч тэдний ихэнх нь Казахстаны иргэн болчихоод буцсан хүмүүс байгаа юм. Харин бидэнд АНУ, Европын холбооны улсуудаас буцаж ирж байгаа жинхэнэ монгол хүмүүс хэрэгтэй байгаа билээ.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:14:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-22 00:57:47
    delhii tarha suurishin bgaa mongolchuudaa avchirch bayan-ulgiid nutag zaaj ohie
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 00:38:32
    Хятад л биш бол хэн ч хамаагүй иргэн болж л байг л дээ,
    202.179.22.174
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2014-12-22 00:28:26
    Ene delxiigeer neg tarsan Mongolchuudad ex oron gej bn yy. Bolson boloogyi arxi, tamxinii xuuli sandal, shiree gej xereldej baisaar baital ulam byr cuuruud duus...
    119.40.97.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-12-22 00:28:25
    Kazakuud sonin setgexuitei de. Gadaad bayan-ulgiin kazak MGL pass barichixaad bi MGL-d amidardag kazak gene shuu de. Bi mongol ulsiin irgen gej xeldeggui yum.
    175.103.208.106
    Мэдэгдсэн Хариулах