Англи, Герман зэрэг орнууд цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ

Англи, Герман, Итали, Испани зэрэг улс орнуудад аадар бороо, далайн хар шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдлээс шалтгаалж 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна. Зарим бүс нутагт иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлан Монако орчмын арал дахь сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Францын ”Метео Франц” цаг уурын албанаас пүрэв гарагаас баасан гараг хүртэл Alpes-Maritime арлуудад улбар шар өнгийн цаг агаарын сэрэмжлүүлэг зарласан боловч шуурганы хүч улам ширүүссэн тул энэ сэрэмжлүүлгийг улаан түвшинд шилжүүлээд байна. Орон нутгийн цагаар өнөө өглөө 04:00 цагаас эхлэн тус бүс нутагт салхины хурд 100 км/цаг, өндөрлөг газарт 120 км/цагт хүрчээ.

ОБЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.