Төрөөс арьс ширний үйлдвэр барихгүй, дэд  бүтцийг нь шийдэж өгнө

Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганд  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун салбарынхаа цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа.

 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх шаардлагатай байна. Бид бэлчээрийн даацын судалгаанд үндэслэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж отор, нүүдлийн зохицуулалтыг хийж байна. Төвийн болон баруун аймгуудын бэлчээрийн даац бол үнэхээр асуудалтай байгаа. Байгалийн хадлангаа авч чадахаа больсон. Тиймээс аймаг, аймаг дамжиж отор нүүдэл хийж байгаа. Ялангуяа өнгөрсөн жилийн зудын хүндрэлтэй цаг агаарын нөхцөл байдал малчдад, орон нутгийн удирдлагад хатуу сануулга өгсөн. Тиймээс зөвхөн бэлчээрийн аж ахуйгаар нүүдлийн мал аж ахуйг явуулаад байх биш шаардлагатай тохиолдолд ногоон тэжээлээр хангадаг байх бодлогын зохицуулалт хийхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэх цаг болсон. Нүүдлийн мал аж ахуйтай Монголд цаг агаар маш их нөлөөлдөг. Тэгэхээр бодлого шинэчлэх тухайд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Бодлогын тухайд тооноос чанарт шилжих шаардлагатай байгаа. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд 45 хувийг эзлэх экспорттой. Тиймээс 48 ам.доллараар гаргадаг угаасан ноолуур 96 ам.доллар болж өсөх боломж ирэх жилээс үүсч байна. Мөн сүүн дээр эргэлтийг нэмэх боломжтой. Зундаа дотоодын хэрэгцээний 70 хувь, өвөлдөө 30 хувийг гаргадаг шингэн сүүг хангаж байгаа нь бага үзүүлэлт. 14 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар сүүний урамшууллыг 500-1000 төгрөг болгож нэмсэн нь үр дүнтэй. Дараагийн зүйл бол мах. Яамнаас махны экспортыг ямар ч хязгаарлалтгүй олгож байгаа. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортод гарсан бол энэ жилийн есдүгээр сарын байдлаар 53 мянган тонн мах экспортлосон.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Бэлчээрийн даацыг сайжруулах талаар ярьж байна. Тэгэхээр нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар ямар бодлого барьж байна вэ. Бэлэн туршлагуудтай холбогдох ямар аргууд байгаа вэ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Бэлчээрийн доройтлыг бууруулах хүрээнд тэжээлийн ургамлын үр тариалалтыг нэмэхэд тусгайлан авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ хэрэгжихгүй байгаа. Бид өвс экспортлохгүй. Тэжээлийн ургамал тариалахад урамшуулал өгөхөөс илүү гадагшаа гаргаж үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Ногоон тэжээлийг үндэсний үйлдвэрлэл болгох тал дээр дэмжиж ажиллаж байна. Сүүлийн 12 жил үндсэндээ зуд болоогүй. Тиймээс энэ жил ногоон тэжээл тариалалт 42 хувиар нэмэгдсэн. Био үйлдвэрийг хөгжүүлэх тухайд Биокомбаниат бол яг социалазмын үеийнхээрээ байгаа. Тиймээс ирэх жилээс био үйлдвэрийн шугамуудыг шинэчлэхээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Завхан аймгийн малчид нэг үеэ бодвол тоонд биш чанарт анхаарах талаар ярьж байна. Энэ тал дээр яам ажиллаж байна гэлээ. Яг ямар үр дүн гарч байна. Дарханы арьс ширийн үйлдвэр яг хэдэн жил царцах вэ. Хөдөө орон нутагт арьс шир хөглөрдөг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:  

-Баталгаатай, чанартай мал аж ахуй эрхлэх зайлшгүй шаардлага байна. Энэ жил 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авах тооцоотой байна. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгжүүдийн ногоон тариалалтын хувь үлэмж хэмжээгээр өссөн. Дарханы арьс ширний үйлдвэрийн тухайд саатсан нь үнэн. Одоо үйлдвэр барьж өгнө гэж ярихгүй. Дэд бүтцийг шийдэж өгнө гэлээ.

 “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2023-10-17 02:26:06
    Үгүй энэ 76 ямаанд хайртай хүмүүс чинь ухаан орж байгаа юм байна.Улсаас үйлдвэр барихгүй дэд бүтцийг нь шийднэ гэж байна шүү дээ.
  • Бат 2023-10-16 03:43:41
    дэд бүтцийг нь шийдээд хүү багатай зээл олгох тэгээд л хувийн хэвшил орох ёстой
  • Цэрэн 2023-10-16 03:42:36
    Тэр нь зөв. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөөд бизнес хийгээд аж ахуйн ажилд оролцоод явах шаардлагагүй. Татвараас сайн хураагаад ажиглаад явж байсан нь дээр.