Үүлшинэ, цас орохгүй

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2014 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine