Хуягт танкын цэрэг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд хуягт танкын цэргийг үүсгэн байгуулсны 80 жилийн ой тохиож байна. Түүхт ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Монголын танкчдын холбоо хариуцан Батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулж байгаа бөгөөд үе үеийн эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах эрхэм үүргийн эзэн болсон танкчдаа алдаршуулан шагналаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарын бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан оролцож, шагнал гардууллаа.

80 жилийн тэртээ 1943 онд Цэргийн явдлын сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар Монголын ардын хувьсгалт цэргийн, тусгай танкын ротыг байгуулснаар энэхүү салбар үүсэж өдгөө хүрсэн түүх эхэлжээ. Анх ЗХУ-д танкчид бэлтгэгдэж, дотооддоо бага мэргэжилтнүүдээ бэлддэг байсан бол 1978 оноос эхлэн дотооддоо танкчидаа бэлтгэж эхэлсэн нь хөгжлийнхөө дараагийн шат руу шилжих алхам болжээ.

Манай улсад одоогоор 2000 гаруй танкчид байгаа бөгөөд энэхүү бахархалт мэргэжлийг үе дамжуулан өвлөсөн танкчид байдаг аж.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.